Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31,905 зөрчил бүртгэгдэж, 90 хүн нас баржээ

Шинэ жилийн баяртай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил эрс нэмэгдсэнийг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.
“Уусан бол бүү жолоод” хяналт, шалгалтын үеэр хүүхдээ тээвэрлэсэн, гэр ойрхон, хоёр цагийн өмнө уусан зэрэг шалтгаанаар согтуугаар жолоо барьсан олон зөрчлийг илрүүлж таслан зогсоосон байна.
2025 оны эхний 11 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 905 зөрчил бүртгэгдэж, үүний улмаас 90 хүн амь насаа алдаж, 227 иргэн гэмтжээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өнгөрсөн оны мөн үеэс 23.9 хувиар өссөн бөгөөд жолоодох эрхээ хасуулсан үедээ машин барьсан 2269, жолооны үнэмлэхгүйгээр согтуугаар жолоодсон 2662 зөрчил илэрсэн байна.
ТЦА-аас согтуугаар жолоо барих нь 2.7–14 сая төгрөгийн торгууль, эсвэл 6 сараас 3 жил хүртэл хорих ялтайг анхааруулж, иргэдийг архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодохгүй, мөн бусдыг жолооны ард суулгахгүй байхыг уриаллаа. Ялангуяа шинэ жилийн баяраа тэмдэглэж буй байгууллагууд нэгдсэн унаагаар үйлчлүүлэхийг зөвлөв.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud