НИЙГЭМНийгэм мэдээ

ЦУОШГ: Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

Энэ сарын 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Мөн өнөөдөр Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурах аж.

20-нд Халх голын сав газраар, 21-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 22-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 23-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, шуурна.

Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 19-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар, 22-нд ихэнх нутгаар, 23-нд тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Иймд, иргэд, малчид, тээвэрчид та бүхэн цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж, ажил, амьдралаа төлөвлөн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button