Эм, био бэлдмэлийн 321 зөрчлийг илрүүлж, хариуцлага хүлээлгэжээ

Гаалийн ерөнхий газраас улсын хилээр эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхэд тавих хяналтын талаарх 2025 оны статистик мэдээллийг гаргалаа.
ГЕГ-аас хийсэн хяналт шалгалтаар энэ онд эм, био бэлдмэлийн хяналттай холбоотой нийт 321 зөрчил илрүүлж, 9 аж ахуйн нэгж болон 312 иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэсэн байна.
Сүүлийн жилүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл, эмийн түүхий эд, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, бүртгэлгүй эмийг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх зөрчлүүд түгээмэл бүртгэгдэх болжээ.
Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор эм, эмнэлгийн хэрэгслийг зөвхөн “Чингис хаан” олон улсын нисэх буудал, Сүхбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Гашуунсухайт, Ханги боомтоор нэвтрүүлэхээр зохицуулсан байдаг.
Д.УЛСАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.