НИЙГЭМНийгэм мэдээ

Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийн барилгын ажил ирэх онд эхэлнэ

Улаанбаатар хотын хөгжлийн мега төслүүдийн хүрээнд Морингийн даваанд хоногт 1500 тонн хог хаягдал шатааж, 35 МВт эрчим хүч гаргах “Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр”-ийг 2025-2028 онд барихаар төлөвлөжээ. Төслийн барилга угсралтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр 2026 онд эхлүүлэхээр түншлэлийн гэрээг “Рэншоу Сычуань эрчим хүчний хөрөнгө оруулалт, байгаль орчныг хамгаалах” ХХК-тай өнгөрсөн 10-р сарын 24-ний өдөр байгуулсан байна.

Өнөөдрийн байдлаар төслийн газар чөлөөлөлтийн ажил 64 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Нийт 158 нэгж талбараас 101 нэгж талбарыг чөлөөлжээ. Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэрийг барьснаар Улаанбаатар хот нийт хог хаягдлынхаа 31.8 хувийг шатаан устгаж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ төвийн шугамд нийлүүлэх юм байна. Төсөл хэрэгжих явцад 300 гаруй түр ажлын байр, хэрэгжсэний дараа 86 байнгын ажлын байр бий болох юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нүхэн жорлонгийн баас шээсийг шатааж эрчим хүч үйлдвэрлэх технологи байдаг гэж байхийм, Нямбаатар аа! Тэгвэл түлш нь хоёр зуун мянган дүүрэн баастай нүхэн жорлонд бэлэн байгаан бишүү!

Зочин
Зочин

Ажил болгоорой

Зочин
Зочин

Бүтвэл схан л бна

Back to top button