Гадаад мэдээДЭЛХИЙ

Сөүлийн шүүх Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг баривчлах зөвшөөрөл олгожээ

Сөүлийн шүүх баасан гарагт /2025.01.02/ Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлыг баривчлан саатуулах зөвшөөрөл олгожээ. Тэр 2024 оны аравдугаар сард Хойд Солонгос руу дрон нисгэх тушаал өгсөн хэрэгт буруутгагдаж байгаа учир шүүх ийм шийдвэр гаргасан байна.Юн Сок Ёл нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж шүүх үзсэн учир түүнийг баривчлан саатуулах хугацааг сунгажээ.

Түүнийг саатуулах хугацаа нэгдүгээр сарын 18-нд дуусах байсан юм. Юн Сок Ёлыг шалгаж буй багийн ахлах, прокурор Чо Ён Суг мэдэгдсэнээр, тэр цэргийн онц байдал зарлах шалтгаан болгохын тулд Хойд Солонгос руу дрон илгээж өдөөн хатгах гэж оролцсон аж. Тэрбээр цэргийн онц байдал зарласан хэрэгтэй холбогдуулан гурван удаа баривчлагдсан юм.

Эх сурвалж: Yonhap New

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button