П.Очбадрах: Жирэмсэн эмэгтэйг охинтой нь хөнөөсөн хэрэг 3 цагийн турш үйлдэгдсэн нь тогтоогдсон

ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах 2026 оны нэгдүгээр сарын 04-нд гарсан онц хэрцгий хүн амины хэргийн талаар мэдээлэл өглөө.
Ингэхдээ “2026 оны нэгдүгээр сарын 22:54 цагт хүний амь нас хохирсон дуудлага мэдээлэл БЗД-ийн цагдаагийн газарт ирсэн. Хойшлуулшгүй ажиллагаа хэргийн газар дээр явагдсан. БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэг үйлдэгдсэн. 19:55 цагаас 22:54 цагийн хооронд 30 настай жирэмсэн байсан М, түүний охин 4 настай А нар хутгалагдсан байдалтай нас барсан. Түүнчлэн 3 настай А-ийн гар, сарвуу, нуруундаа хутгалагдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдсон. Бид эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж, Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Тус эмнэлэгт 3 удаа хагалгаанд орсон. Биеийн байдал тааруу байна. ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Эрүүгийн цагдаагийн алба болоод Мөрдөн байцаах алба хамтран энэ хэрэгт онцгойлон ач холбогдол өгч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг олон нийтэд мэдээлэх боломжгүй. 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр иргэн Б-г тухай хэрэгт холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. 30 хоногийн хугацаатай цагдан хориод байна” хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаглаагийн ажилтангууд, Шүүх , Прокурор,Шүүх эмнэлэг, Түргэн тусламжийн эмч хүмүүс маань бас маш хэцүү ажилтай юмдаа Аймшигийн болохгүй бүхэнд хамгийн түрүүнд очдог, хардаг, харьцдаг аймаар юм!!! Иргэд эдгээр хүмүүсдээ хүндэтгэлтэй хандаж ,ядаж
автозамдээр аль болох зам хурдан тавьж өгөх хэрэгтэй!!
Ойрын үед Автобусны буудал дээр зогсч бхдаа энэ хүмүүс дунд Сэтгэц өвчтэй хүн байвал яана гэж түгших юм ! Үнэхээр айдастай бна!ОН н сүлжээнд хэргийг хэт дэлгэрэнгүй бичихгүй бхыг хүсэх бна!!
Хүний хэлсэн хэдэн үг зөв ойлгоод мэдээлэл тавьчихаж чадахгүй юмаа. Энэ хооронд үйлдэгдсэн гэсэн үг шүү дээ хандалт авах гээд ядчихсан юмнууд
Тэр новш тэднийд ороод 3 цаг тамласан бх нээ. Цагдаа иртэл 3 цаг цус нөжтэйгээ хутгалдаж үхлээ хүлээж бж. Тэр амь гарсан охин... Яая... Хажуу айлдаа нэг тийм аймаар гаж нөхөр бгаа, бдаг гэдгийг мэдэж бж. Аймаар юм. Хэчнээн тийм амьтан яг одоо хутга барьчихсан явж бгаа бол...
Хүн сүгийг устгалд оруулаач
Нөхөр нь нэг цаг орчим болоод гэртээ ирхэд ийм хэрэг гарчихсан байна гээд байсан биз дээ юу болоод байнаа
Харин тим цаг гаран Явад иртлээ гд бсн..