СпортСПОРТ

ОУХМ П.Мөрөн: Тэмцээний үеэр олон хүндрэл байсан ч монголчлох аргаар давж чадсан

“Дакар Ралли-2026” тэмцээн Саудын Арабын Хант Улсын нутгаар 7,600 км замд 13 гараатай энэ сарын 03-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд Монгол улсын тамирчид амжилттай оролцож өнөөдөр эх орондоо ирлээ.

Монгол Улсын Гавьяат тамирчин, Э.Халиунболд нь “Дакар Ралли” тэмцээний 13 гарааны уралдааны нийлбэр дүнгээр 16 дугаар байрт, Ралли-2 ангилалдаа шагналт зургаадугаар байрт шалгарсан түүхэн амжилт үзүүлсэн юм. Мөн “Best Rookie” буюу шилдэг шинэ тамирчны гуравдугаар байрын тусгай шагнал, дурсгалын медаль, цом хүртсэн.

Түүнчлэн тус тэмцээний нийлбэр дүнгээр 29 дүгээр байрт шалгарч, Ралли-2 ангилалд 19 дүгээр байраар ОУХМ П.Мөрөн шалгарсан. Тэрбээр “Дакар Ралли-2026” тэмцээний зам өнгөрсөн жилийнхээс эрс шинэчлэгдсэн байсан. Хад чулуу, элсэн манхан, элс гэсэн бартаан дундуур 8000 км уралдаад бариандаа орсон. Тэмцээний үеэр олон хүндрэл байсан хэдий ч монгол хүний ухаанаар аргалж чадсан. Мото спорт бол улирлын чанартай учир Монголын нөхцөлд бэлтгэл сургуулилт хийх нь хүндрэлтэй. Есдүгээр сараас хойш мотоцикл унах боломжгүй болдог. Тиймээс Монголд биеийн бэлтгэлээ боксоор хичээллэж хангасан. Өрсөлдөгчдийн маань 80-90 хувь нь халуун орны тамирчид учраас жилийн дөрвөн улирал бэлтгэлтэй байдаг. Эсрэгээрээ миний хувьд ажлаа хийж байгаад эндээс явж, сонирхлоороо очиж уралдсан. Монгол улсаа төлөөлж, олон улсын шилдэг тамирчидтай амжилттай өрсөлдсөндөө баяртай байна" гэлээ.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button