АНУ: Европ сул дорой учир АНУ Грийнландыг авах хэрэгтэй
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент ням гарагт /2026.01.18/ хэлэхдээ Европ сул дорой учраас дэлхийн тогтвортой байдлын төлөө АНУ Грийнландыг авах ёстой гэжээ. Бессент “NBC News” агентлагийн “Meet the Press” нэвтрүүлэгт оролцохдоо ингэж хэлсэн байна. Олон улсад БНХАУ болон ОХУ-тай хийж буй геополитикийн тэмцэлд Грийнландыг эзэмших нь чухал ач холбогдолтой гэж Бессент тайлбарлажээ.
Европын удирдагчид эцсийн эцэст АНУ-д Грийнландын хяналтыг өгөх санааг ойлгоно гэж бодож буйгаа тэр илэрхийлсэн байна. Бессент “Бид бол дэлхийн хамгийн хүчирхэг орон. Европчууд сул дорой байдлыг харуулдаг. Харин бид сүр хүчийг үзүүлдэг. Энэ нь Грийнланд, Европын, АНУ-ын хувьд хамгийн сайн сонголт гэдгийг европчууд ойлгох байх” гэж хэлсэн юм.
Трамп амралтын өдрүүдэд Европын найман оронд оноодог гаалийн татвараа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн. Грийнландыг худалдан авах эрхийг олгох хүртэл татвар нэмэгдсэн хэвээрээ үлдэнэ гэж тэр сүрдүүлсэн юм. Хойд Америк, Европын хооронд оршдог тус арлыг АНУ хяналтдаа авахыг Конгресс дахь Ардчилсан болон Бүгд найрамдах намын гишүүд эсэргүүцэж буйгаа илэрхийлээд байгаа.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.