Top StoriesНийгмийнНИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Ээждээ л эм, тариаг нь авч байвал цагаан сар ч яамай байна

"Миний амьдрал, миний л ээж учраас яалтай билээ. Болохоос нь болохгүй хүртэл л явна гэж бодож байгаа. Надаас өөр ээжийг минь асарч, хамгаалах хүнгүй болохоор шантрах эрх байхгүй шүү дээ" гэж амьдралд шазуур зуух түүнийг Б.Ганбаатар гэдэг. Тэрбээр өдгөө 50 нас шүргэж яваа бөгөөд тархины цус харвалттай ээжийгээ сүүлийн нэг жил асарч байгаа аж.

Түүний ээжийг Л.Цэдэндамба гэдэг, 81 настай. Тэрбээр гурван хүүхэдтэй ч том хоёр хүүхэд нь түүнийг нааш гэхээсээ цааш гэх нь олонтоо. Харин бага хүү Б.Ганбаатар ээжийгээ асарч, галын таслалгүй хөлийг нь хучин сууна. Л.Цэдэндамба өмгөөлөгч, кино үйлдвэрт бичээч хийж байсан бөгөөд сүүлд номын санд ажиллаж байгаад тэтгэвэртээ суусан байна. Тэрбээр өнгөрсөн есдүгээр сард хүү Б.Ганбаатарыг ажилдаа явсан хойгуур орноосоо унаж гэмтэл авчээ. Өмнө нь тархины цус харвалттай байсан учир унаж бэртсэнээс хойш биеийн байдал нь улам бүр мууджээ. Бидний очиход ярьж, босож чадахгүй хэвтрийн байдалтай байсан юм.

Видео:

Эмч "тархинд бөөгнөрч хурсан цусыг нь шимэгдүүлэх үйлчилгээтэй гурван тариа, нэг эм авах хэрэгтэй, сар шинийн дараа мэс засал хийх хүртэл эдгээр тарианууд нь тогтооно. Тиймээс бичиж өгсөн эм, тариаг яаралтай аваарай" гэж хүү Б.Ганбаатарт хэлсэн байна. Гэтэл тэдэнд мөнгө байхгүй учраас одоог хүртэл эм, тариаг нь аваагүй байгаа аж.

Б.Ганбаатар өдрийн цагаар ээжийгээ асарч шөнө харуулын ажил хийдэг байжээ. Нэг шөнө түүнийг ажилдаа явсны дараагаар тархины цус харвалттай ээж нь орноосоо унаж хүндээр гэмтэж хэвтрийн байдалтай болсноор ажил хийх боломжгүй болж ээжийгээ сахиж байгаа нь энэ юм.

-Хорвоо дээр хоёулхнаа учир ээжийгээ л эрүүл болгомоор байна-

-Л.Цэдэндамба гуай ярьж, босож чадахаа болиод хэр удаж байна?

-Тэтгэвэр болон асаргааны мөнгө ээж бид хоёрт хүрэлцдэггүй учраас харуулын ажил хийдэг байсан юм. Өнгөрсөн намар харуулын ажлаа хийхээр хажуу хашааны айлдаа ээжийг захичхаад явсны ардуур орноосоо унаад гэмтчихсэн байсан. Гэмтсэнээс хойш байнгын асаргаатай байх шаардлага үүссэн учир ажилдаа явж чадахааргүй болсон. Ажилд явж орлого олохгүй болохоор ээжийнхээ эм тариаг авч өгч чадахгүй нөхцөл байдалтай болчхоод байгаа нь энэ.

-Ээжийгээ орхиж явж болохгүй учраас ажилгүй, орлогогүй байгаа юм байна. Асаргааны мөнгө гэж сард хэдэн төгрөг авдаг юм. Тэтгэврийн мөнгө бас авдаг байх?

-Асаргааны мөнгө гэж ₮330 мянгыг авдаг. Нуулгүй хэлэхэд түүгээр л амь залгуулж байна даа. Тэтгэврийн зээлтэй учраас тэтгэвэр авдаггүй, харин нэмэгдэл гэж ₮80 мянгыг авдаг. Нийтдээ ₮400 мянгаар амьдарч байна. Түүгээрээ эм тариа, хоол хүнс, түлээ нүүрсээ авдаг.

-Эм тарианы мөнгө нь хэд орчим болдог вэ?

-Хамгийн багадаа ₮1 сая орчим болдог. Тархинд цус харваж, хаван үүссэн байна гэж эмч хэлсэн. Тамир тэнхээ муу бие нь хүнд байгаа учир мэс засалд орж болохгүй, даахгүй гэдэг. Тиймээс гэрээрээ эм тариаг нь авч, эмчлүүлж байгаад цагаан сарын дараа нь мэс засал хийн гэсэн.

-Эм тарианы мөнгө нь ₮1 сая орчим гэхээр асаргаа болон тэтгэврийн нэмэгдэл мөнгө нь нийлээд ч тал хувьд хүрэхгүй юм байна. Тэгэхээр эм, тариагаа яаж авдаг вэ?

-Тал хувьд нь ч хүрэхгүй учраас ажил хийж эм, тарианы мөнгө олдог байсан. Харамсалтай нь эзгүй хойгуур орноосоо унаад улам хүнд болчихсон. Унаж бэртэхээсээ өмнө бие нь одоогоос харьцангуй сайн суга таяг тулаад ганцаараа алхдаг байсан юм. Сүүлд унаснаас болоод хэвтрийн байдалд орсон учраас сахиж суухаас өөр араггүй болсон. Эмчийн аваарай гэсэн 10 эмийн нэгийг нь л авч дийлж байна даа. Ажил хийхгүй, мөнгөгүй байгаа учраас тэр. Түлээ түлш, хоолны зүйлсээ хүнээс гуйж л өдөр шөнийг аргацаадаг. Заримдаа хоолгүй хонох ч үе байна. Зах, хүнсний дэлгүүр гээд зээл тавиагүй газрууд цөөн болсон, араггүй эрхэнд зээлэхээс өөр сонголтгүй болдог юм байна.

-Таны дээр хоёр эгч байгаа гэсэн. Тэдэнд ээжийгээ үлдээгээд та ажлаа хийж болдоггүй юм уу. Эгч нартайгаа харилцаа холбоотой байдаг байх?

-Миний дээр хоёр эгч байдаг. Нэг нь хөдөө, нөгөөх нь баруун салаанд амьдардаг. Хоёул гэр бүлтэй болсон. Нуулгүй хэлэхэд өөрсдийгөө арай гэж болгож явдаг юм. Нэг эгч маань бие нь муу, тэтгэврийн хүн бий.

-Өөр наашаа гэх ах дүү, хамаатан садан байхгүй хэрэг үү?

-Өөр хамаатан садан гэх хүмүүс байхгүй. Энэ хорвоо дээр ээжтэйгээ хоёулаа л байна даа. Ээж минь л эрүүл болж байвал гэж бодох юм. Мөнгө төгрөг бололцоо нь байдаг бол сувилалд хэвтүүлэх сэн гэж үргэлж боддог. Эмч нар эрүүл агаарт байвал бие нь хурдан тэнхэрнэ гэж хэлсэн. Эхний ээлжид ээжийгээ эрүүл болгоод сувилалд амраачихвал болно доо. Хүн өтлөхөөрөө жилээс жилд л бие нь муудаад байдаг юм байна. Ээжтэйгээ 40 гаруй жил хамт амьдарч, сүүлийн хэдэн жил асарч тойглож төрүүлсэн ачийг нь бага ч атугай хариулж л явна. Эцсийн хүсэл гэвэл ээжийгээ эдгээх байна даа.

-Тэтгэврийн зээлтэй гэсэн, хугацаа нь хэзээ дуусах вэ. Зээлж авсан мөнгөө юунд зарцуулсан юм?

-Өнгөрсөн жил ээжийг харвалт өгөхөд нь зээл аваад эмчилгээнд нь зарцуулаад дууссан. Тухайн үед хоёр жилийн хугацаатай авсан 2027 оны гуравдугаар сард дуусна. Сая эрчимт эмчилгээнд хэвтэхэд нь эм тарианы мөнгө хэрэг болоод асаргааны ₮300 төгрөгөө гуравдугаар сар хүртэл бас зээлчихсэн.

-Ээж бид хоёр нийлээд 16 сая төгрөгийн зээлтэй-

-Саяхан эмнэлэгээсээ гарсан юм байна. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Яаралтай тусламжаар эрчимт эмчилгээний тасагт хүргэгдэж очоод ес хоног тархины хаван бууруулах эмчилгээ хийлгээд эмнэлгээс гараад нэг л хонож байна. 10 хоног гэрээр нь хяналтад байлгана гэсэн. Тархинд бөөгнөрч хурсан цусыг нь шимэгдүүлэх үйлчилгээтэй гурван тариа, нэг эм авах хэрэгтэй гэж бичиж өгсөн. Цагаан сарын дараа мэс засал хийлгэнэ тэр болтол энэ тарианууд нь тогтоох юм байна лээ. Мөнгөгүй учраас авч чадаагүй, ахиад л хүн амьтан царайчилж гуйна даа гэж бодоод л сууж байна.

-Авах ёстой тариа, эм нь ЭМДС-аар хөнгөлөгдөх боломжгүй юм уу?

-Эмийн сан орж асуутал нэг эм нь л хөнгөлөгдөн бусдыг нь мөнгөөрөө ав гэсэн. Яаралтай авах ёстой тариа байна, хурдан аваарай гэж хэлсэн. Таньж мэддэг хүмүүс рүүгээ мөнгө зээлэх санаатай утсаар яриад л байна. Бүгд зээлэх боломжгүй гэсэн хариу өгсөн. Ер нь бүгд л мөнгөгүй, амьдрал хүнд байна даа.

-Харуулын ажил хийгээд хэр хэмжээний цалин авдаг байв?

-ХХОАТ, НДШ зэргийг хасуулаад 10 шөнийн гараа нь ₮600-700 мянга болдог байсан. Даргаасаа гуйж цалингаа урьдчилж авч ээжийнхээ эм тариаг тасалдуулалгүй, залгуулдаг байсан юм. Хувийн хамгаалалтын компани учраас нэг өдөр ээжийгээ хараад очилгүй тасалбал ажлаас гаргачихна. Удаан ажиллаагүй, хувийн байгууллага учир НДШ төлдөггүй. Батлан даагч болоод тэтгэврийн зээл хийгээд ээжийнхээ тариаг аваад өгье гэхээр намайг сүүлийн зургаан сар НДШ төлөөгүй учир батлан даагч болохгүй гэдэг.

-Таны ярианаас сонсоход нэлээд хэмжээний өр зээлтэй юм шиг байна. Нууц биш бол хэр орчим төгрөгийн зээлтэй байна вэ?

-Ээж бид хоёр нийлээд 16 сая төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврийн зээл гэж найман сая, миний цалингийн болон банк бусын зээл найман сая орчим байгаа. Одоо зээлэх газар, хүнгүй болчхоод байна даа. Зах, худалдааны төвүүдэд гэхэд л мах авсан ₮400-500 мянган төгрөгийн зээлтэй, өгөөрэй гээд нэхээд байгаа. Үнэн нөхцөл байдлаа хэлээд гуйгаад үзнэ дээ.

-Шантрах үе танд байв уу?

-Байлгүй яах вэ. Миний амьдрал, миний л ээж учраас яалтай билээ. Болохоос нь болохгүй хүртэл л явна гэж бодож байгаа. Надаас өөр ээжийг минь асран, хамгаалах хүнгүй болохоор надад шантрах эрх байхгүй шүү дээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
36 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дансыг нь явуулаач

Даваахүү
Даваахүү

Хэдхэн монгол хүнийг ийм дорой авч яваа төрийн ихэс дээдсүүдэд хүргэхсэн арай юмаа утас болон дансыг нь өгөөрэй эмийн мөнгө туслахсан

Мөөгий
Мөөгий

Миний ээжээс ялгаа юу байхав, данс энэ тэр нь байвал тавиад өгвөл бага ч болтугай нэмэр болохсон. Манай ард түмэн нэг нэгэндээ тусч шүү дээ. Ухаантай залуу байна, ээжид нь буюу та 2т туслах хүн зөндөө л байгаа байх даа, битгий шантраарай.

Oyun
Oyun

Pampers heregtei baih daa jin ni heden kg ym boloo. M RAZMERIIN PAMPERS BAIGAA HEREGTEI GEVEL UNEGUI AVAARAI UTAS 99746873

Зочин
Зочин

Монголын ард түмэн хандив цуглуулж тусалвал…..

Зочин
Зочин

Өгий гэвэл ганцаасаа гэдэг. 100000 төгрөг хандивлахаар байна. 89996148.

Зочин
Зочин

81 настай хүний хүүхдүүд 50-60 настай бгаа. Тэдний хүүхдүүд буюу ач зээ нар нь 30-40 орчим насныхан, бүр гуч нар ч бгаа. Тэд эмээдээ яагаад туслахгүй бгаа гэж..
Бас эрүүл бүтэн энэ хүн 50 нас хүртлээ юу хийж хаана ажиллаж бсн юм бэ. Архи ууж, хулгай хийдэггүй л бол хаана ч уян хатан нөхцөлөөр ажилд дуртай л авдаг шүү. Ер нь бол ажилсаг сэтгэлтэй байхад ч ингэж явахгүй л дээ.

Эги
Эги
Reply to  Зочин

Хуцалгүй далд ор, яасан их хүний амьдрал шүүж суудаг шээс вэ. Амьдрал алга урвуулах төдий эргэх үе бдаг юм шүү. Чи энэнээс долоон дор хэвтэж бж ч мэднэ. Өр зөөлөн, нинжин бай

Иргэн
Иргэн
Reply to  Зочин

Уншаад ойлгодоггүй эргүү дагз уу

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Харин тиймээ эргүү юм чинь уншаад ойлгохгүй л дээ ийм хүн

Зочин
Зочин
Reply to  Иргэн

Үр хүүхдээ зөв хүмүүжүүлээгүй л хүн байна. Хандив болгонд өгөх албатай юу

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өгч чадахгүй бол дуугай байгаач өлөнгүүдээ

Gen Z
Gen Z

Ах дүү нартаа хэлээрэй. Битгий өөрийгөө ганцаараа гэж бод.

D zochin
D zochin

Албан ёсоор энэ хүний нэртэй дансыг нь тавиад туслая даа хэдүүлээ цөөхөн шүү дээ

Иргэн
Иргэн

Ганцаараа хэвтэрийн хүнтэй амь зууна гэдэг бэрх шүү дээ!!! Хэвтрийн хүнтэй болоход л ойр орчмын хүмүүсийн чанар танигддаг юм!!! Ах дүү амраг садангуудаас эхлээд л уулзах хүн цөөрөөд урдаас ядарсан зүдэрсэн мөнгө төгрөггүй хэцүү бн гэх мэтийн аян шалтга шалтгаан тоочоод өнгөрөөд явдаг юм даа!!! Гэхдээ залуу минь эхийгээ гэсэн үнэн сэтгэл л чамайг аврана тууштай байгаарай!! Олны олон дэмтэй шүү дансаа олон түмэндээ өгчихлөө!!

Иргэн
Иргэн

Ийм хүмүүсдээ хороо нь халамжаа хүртээж л байгаа байх доо. Өгөөд ч хүрэхгүй л дээ

Зочин
Зочин

Сайнуу мөнгө эмэндэ дуусдаг 30,000 төг нэг л эм авсан дахин нэг эм авах гэсэн мөнгө хүрээгүй

зочин
зочин

Дансыг нь тавих хэрэгтэй. Хүн бүр тусалж, 5000, 10000 бүр багадаа 1000 төгрөг өгөх юмсан. Монгол улс янз бүрийн шатны ахмад настны асрах газартай болмоор байгаа юм даа. Бүл муутай хүмүүс хэцүү. Бүл сайтай байлаа ч үр хүүхэд нь амьдрахын эрхэнд гадаад явсан, ажил хөдөлмөр эрхэлж байгаа энэ тэр гээд хэвтрийн ахмад настныг харж хандах хүнгүй айлууд байж л байгаа харагддаг. Хөөрхий дөө. Энэ настанд тусалцгаах юмсан. Даарах өвдөх өлсөхийн зовлог амсаж буй байх даа.

Зочин
Зочин

Ахмадуудын тэтгэврийн зээлийг 100 хувь олгооч ээ. Төрийн банк чинь 70 30 өгнө гээд бас болоогүй заавал хүсэлт гаргаж байж авна гэж байна. Арай л дэндүү юм аа

Зочин
Зочин

Dan's ni bwal bicheed tawiach mongolchuud oluullaa surwaljlaga hiisen Hun ni dansin tawiad uguurei

Зочин
Зочин

50 хүртлээ энэ хүү нь юу хийж яваа вэ? Эхийнхээ тэтгэврийг шимэгчилж амьдарч дээ. Хандив ч гэх шиг

ЗочинЗочин
ЗочинЗочин

2-ын 2 охинтой л юм байна. Зээ нар нь гээд хэдэн хүн байгаа л байх. 3 хүүхэд хэдэн зээ нар нь нийлээд эмний мөнгө олчих л байх. Монголчууд ер нь бусдаар л яаж ийж байгаад туслуулчих гэнэ. Үр хүүхэд нь эцэг, эхдээ ачлалтай баймаар юм даа. Ихэнхи монголчууд цалин мөнгө нь урдахаа л болгож байгаа. Энэ тусламж гуйх, эсвэл хэдэн юмнууд нь нэгнийгээ луйвардах, хулгай хийх зэрэг нь хэтийдэж байна шүү

Зочин
Зочин

Ойлгосонгүй

Зочин
Зочин

Handiv tsugluulaachee dansy ni tavi

Зочин
Зочин

Dansiin ywulaach

Irgen
Irgen

Ard tumen n ingej amidarch bhd Zandan pisdagiin yrij bgaag harda.Ajlaa hiij chadahgui chiheeseer orj irchiheed hudlaa zardal bolj aimaguudaar yvah ymar hereg bn.Ter n yrij bgaa n eeree ch tsoo eruul hun bish.Anandbazariinhaa huuramch binzeniig shalguul.Hen eniig ES geh uom.Turiin ajliig huivaldaj avsan t1.Olon shan zaluuchuud odoo shantarch bn.Duugii n horij bn.

Зочин
Зочин

холбогдох утас байвал бичнэ үү

Зочин
Зочин

Мөнгө олох аргаа олж ядах юмаа

Мөнхөө
Мөнхөө

Фэйст мэдээлэл оруулаад дансыг нь тавиад өгөөрэй, хүмүүс ядаж эмний мөнгө хандивлана даа

Зочин
Зочин

Хорооноос нь хүнсний талонд хамруулж болохгүй юу хэсгийн ахлагч нь очоод уулзаасай

Зочинзочин
Зочинзочин

2 охин нь арай л юм төрүүлсэн эхийгээ ч асар ч чадахгүй. Хэний мориороо газар дөхсөнөө санадаггүй хүүхгүүд бэ.

Зочин
Зочин

За настныг бол одоо буруутгалаа гээд ч яахав чааваас, тэр хүүхдүүд нь яачихсан тийрэнгүүд вээ. Ер нь бол гэнэт 1 өдөр л 50 нас, 80 нас хүрчихээгүй л байлтай. Хүн чинь өвөлдөө бэлдэж гэр орон идэх өмсөхөө бэлддэг сэн, хөгширөхдөө бэлдэхгүй яаж амьдарсан хүмүүс вэээ.

зочин
зочин

арчаагүй эр байна даа. эхийгээ ингэж амьдруулчихаад одоо гуйлга гуйгаад өлөнгөөт сууж байдаг. иймэрхүү арчаагүй юмнуудад битгий туслаарай.

Зочин
Зочин
Reply to  зочин

Чамд хамаагүй шүү. Хүний амьдрал алга урвуулахтай адил шүү. Өгч чадахгүй бол амаа хамхи гөлөг минь

Зочин
Зочин
Reply to  зочин

юм ер нь өөрт тулахаар мөнгөгүй ч мөнгөтэй ч хэцүү байдаг шүү. мөнгөгүй бол мэдээж бүр хэцүү. Адилхан монгол хүмүүс байна жоохон хүнлэг байвал чи хожим харамсахгүй. бидэнд бүгдэд нь нэг өдөр тулгарах бас туулж гарах зүйл. Тиймээс нэгнийгээ элдвээр хэлэхгүй бөйвал зүгээр

Зочин
Зочин
Reply to  зочин

Больдоо дүү жоохон хүнлэг бай.

Холбоотой мэдээ

Back to top button