Гадаад мэдээДЭЛХИЙ

Эпстейний файлуудад нууцалсан зургаан хүнийг зарласны дунд тэрбумтан, АНЭУ-ын султан байв

АНУ-ын Конгрессын гишүүн Ро Ханна бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейний файлууд дотор нэрийг нь нууцалсан зургаан хүнийг олон нийтэд зарлажээ. Эдгээр хүмүүсийн дунд тэрбумтан Лесли Векснер байгаа юм. АНУ-ын Холбооны мөрдөн байцаах товчоо түүнийг хамтран хэрэг гүйцэтгэгч гэж тэмдэглэсэн байх магадлалтай байна.

Калифорни мужаас сонгогдсон Ардчилсан намын төлөөлөгч Ро мягмар гарагт /2026.02.10/ үг хэлэхдээ эдгээр нэрсийг зарлажээ. Үүнээс өмнө тэрбээр Кентакки мужийн дэшдсэн Бүгд найрамдах намын гишүүн Томас Мэсситэй хамт АНУ-ын Хууль зүйн яаманд очиж, редакторлаагүй баримт бичгүүдийг хоёр цаг орчим шалгажээ.

Рогийн нэрлэсэн зургаан хүн бол "Victoria’s Secret" брэндийг үүсгэн байгуулагч Векснер, АНЭУ-ын тэрбумтан, "DP World" компанийн гүйцэтгэх захирал Султан Ахмед бин Сулайем болон Никола Капуто, Сальваторе Нуара, Зураб Микеладзе, Леонис Леонов нар юм.

Ро тэдгээр хүмүүс ямар нэгэн хууль бус зүйл хийсэн гэх баримт дэлгээгүй тэр дэлгээгүй байна. Тэдний хэн нь ч Эпстейний хэрэгтэй холбогдуулан эрүүгийн хариуцлагад татагдаагүй байгаа билээ. Ро "Бид ердөө хоёр цагийн дотор тэдний нууж байсан зургаан хүнийг олж чадсан юм бол, 3 сая хуудас материал дотор хэчнээн хүнийг нуун дарагдуулж байгааг төсөөлөөд үзээрэй" гэж хэлжээ.

Тэгвэл Рогийн нэрлэсэн хүмүүс хэн болохыг харцгаая.

Лесли Векснер

88 настай Векснер "Victoria’s Secret", "Abercrombie & Fitch" болон "Bath & Body Works" зэрэг брэндүүдийг үүсгэн байгуулсан. Тэрбээр Эпстейнтэй санхүүгийн салбарт олон жил хамтран ажиллажээ. Векснерийн хөрөнгө оруулалтуудыг Эпстейн олон жилийн турш удирдаж байсан юм.

"New York Times" сонины арваннэгдүгээр сард гаргасан нийтлэлд Векснер Эпстейнийг саятанаас тэрбумтан болоход хамгийн их нөлөөлсөн хүн гэж тодорхойлсон байдаг. Тус нийтлэлд бичсэнээр бол Векснер мөнгөнөөс гадна нэр хүнд олж өгсөн нь Эпстейнд хамгийн том тус болсон аж.

Векснер Эпстейнтэй холбоотой гэдгийг хүмүүс мэддэг байсан. Түүний нэр өмнөх баримтуудад ч гарч байсан билээ. Гэхдээ Холбооны мөрдөн байцаах товчоо түүнийг Эпстейнтэй хамтран хэрэг гүйцэтгэгч гэж тэмдэглэсэн байсан нь одоо л ил болж байгаа юм. Гэсэн хэдий ч түүнд Эпстейний хэрэгтэй холбогдуулан ямар нэгэн эрүүгийн ял тулгаагүй байна.

Султан Ахмед бин Сулайем

Дубайд төвтэй ажиллагаа явуулдаг Ахмед нь дэлхийн 80 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг "DP World" хэмээх боомт, логистикийн компанийг удирддаг. Мөн тэрбээр Formula-1 зэрэг дэлхийн авто спортын тэмцээнүүдийг зохион байгуулдаг “FIA” байгууллагын тэргүүн Мохаммед Бен Сулайемын ах юм.

Сүүлд ил болсон баримтуудаас үзвэл Султан Ахмед бин Сулайем 2015 онд Эпстейн рүү и-мэйл бичиж байжээ. Имэйлдээ хоёр жилийн өмнө Дубай хотноо АНУ-ын их сургуульд суралцдаг оюутан охинтой танилцсан тухай бичсэн аж. Ахмед бие хаа нь үнэхээр гайхалтай, амьдралдаа үзсэн хамгийн сайхан бэлгийн харилцаанд орсон гэсэн байна. Мөн тэрбээр "Тэр бүсгүй хүнтэй суух гэж байсан ч одоо над дээр буцаад ирсэн" гэж бичжээ.

Конгрессын гишүүн Томас хэлэхдээ, редакторлаагүй файлуудаас харвал Сулайем хүмүүсийг уур уцаарыг их хэмжээгээр хүргээд буй и-мэйлийг хүлээн авсан хүн мөн гэдгийг Хууль зүйн яам баталсан бололтой гэсэн байна. Тэрхүү и-мэйлд Эпстейн "Надад тэр тамлаж буй бичлэг маш их таалагдсан" гэж бичсэн юм.

Никола Капуто

Никола Капуто гэх нэртэй хүн нь 2014-2019 оны хооронд Европын парламентад Италиас сууж байсан улс төрч юм. Дараа нь тэрбээр Италийн Кампани мужийн захиргаанд удирдах албан тушаал хашсан байна. Одоогийн байдлаар энэ хүн албан ёсоор ил болсон баримт бичигт дурдагдсан эсэхийг батлах баримт байхгүй байгаа юм.

Сальваторе Нуара, Зураб Микеладзе, Леонис Леонов нар хэн болох нь одоогоор тодорхойгүй байна.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин Алтанчимэг
Зочин Алтанчимэг

Баян хүмүүсээс очоогүй хүн байхгүй байлгүй дээ

Зочинолдо
Зочинолдо

хүн их баяжихаараа чөтгөр болчихдог юм биш үү, угийн дорд язгуурын гарал үүсэлтэй доод зиндааны хүмүүсийн гарт их мөнгө эрх мэдэл оччихоор зохидгүй юм байна чөтгөртөөд нохойн толгой шиг уруугаа өнхрөөд эхэлдэг юм бн даа .Манай Аугаа их Чингис хаан дэлхийг талыг эрхшээж хязгааргүй баян эрх мэдэлтэй болсонч тархи эрүүл саруулаараа байсан үнэхээр шүтээн их Богд доо

Зочин
Зочин

Хүн биш амилсан ТИЙРЭН байж!! Яг үхсэн юмуу!! Тэлж тасалж алах хүний орондог юм биш үү?!!

Зочин
Зочин

Чөтгөрүүдыг бүгдыг цаазлах хэрэгтэй.

Зочинзочинззочиночин
Зочинзочинззочиночин

Epstein гэж албан ёсоор бичээд байхад манайхан яагаад ЭпШтейн гэж ярьж бичээд байгаан болоо. ЭпСтейн шүү дээ. Оросуудыг дуурайгаад байдгийм байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button