Үндэстэн дамнасан “DP World” компани Эпстейнтэй холбогдсон захирлаа халжээ
Бэлгийн хүчирхийлэгч Эпстейнтэй холбогдсон зургаан хүний нэрийг АНУ-ын Хууль зүйн яам нууж байсныг Конгрессын гишүүд болох Ро Канна, Томас Мэсси нар ил болгосон. Нэр холбогдсон хүмүүсийн нэг нь Дубайд төвтэй үндэстэн дамнасан “DP World” компанийн гүйцэтгэх захирал Султан Ахмед Бин Сулайем байсан юм. Султан Ахмед бол Ойрх дорнод дахь хамгийн нэр хүндтэй бизнес эрхлэгчдийн нэг билээ.
Тэр Эпстейнтэй нэр холбогдсоны дараа хүмүүс түүнийг ажлаа өгөхийг шаардах болсон юм. Тэгвэл “DP World” компани баасан гарагт /2026.02.13/ мэдэгдэл хийхдээ Султан Ахмед ажлаа өгсөн гэжээ. Уг мэдэгдлээс өмнө Их Британийн “British International Investment” агентлаг, Канадын “La Caisse” хоёр Султан Ахмед Эпстейнтэй холбогдсоны улмаас “DP World”-д хөрөнгө оруулалтаа зогсооно хэмээн мэдэгдээд байсан юм. Түүнийг ажлаас нь чөлөөлсний дараа тус хоёр агентлаг “DP World”-той хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.