Гадаад мэдээДЭЛХИЙ

Тэрбумтан Лесли Вескнер: Эпстейний гэмт хэргүүдийн талаар мэдээгүй

АНУ-ын Хууль зүйн яамнаас саяхан бэлгийн хүчирхийлэгч Жеффри Эпстейнтэй холбоотой сая сая дотоод баримт бичгийг ил болгосон. Эдгээр баримтууд нь түүнийг 2008 онд насанд хүрээгүй охиныг биеэ үнэлэхийг шахсан хэрэгт буруугаа хүлээхээс өмнө болон дараа нь олон нөлөө бүхий хүмүүстэй холбоотой байсныг илчилсэн.

Тэрбумтан Лесли Векснер Эпстейний хамсаатан байсан гэж Холбооны мөрдөх товчоо 2019 онд үзэж байсан файлууд дэлгэгдсэн. Тэгвэл Вексер мэдэгдэл хийхдээ түүний гэмт хэргийн талаар мэдээгүй гэжээ.

88 настай Векснер Эпстейнтэй бүх харилцаагаа 20 гаруй жилийн өмнө тасалсан гэж хэлсэн байна. Хэдийгээр Холбооны мөрдөх товчоо түүнийг хамсаатан гэж үзсэн ч ямар нэгэн гэмт хэрэгт буруутгаагүй билээ.

Векснер АНУ-ын хууль тогтоогчид руу захидал бичихдээ "Би нэг зүйлийг маш тодорхой хэлье. Эпстейн гэмт хэрэг үйлдэж байгааг нь нэг ч удаа харж байгаагүй, энэ талаар мэдээгүй. Би түүний хууль бус үйл ажиллагаанд хэзээ ч оролцож байгаагүй" гэсэн байна.

Лхагва гарагт /2026.02.18/ Конгрессын мөрдөн байцаагчид түүнийг хаалттай хаалганы цаана зургаан цагийн турш байцаасан юм.

"Victoria's Secret"-ийг эзэмшдэг "L Brands" компанийн үүсгэн байгуулагч Векснер 1980-аад оноос эхлэн Эпстейнийг хөрөнгийнхөө менежерээр ажиллуулж байсан. Тэрбээр Эпстейнийг өөрийнх нь мөнгөөр үл хөдлөх хөрөнгө болон бараа бүтээгдэхүүн худалдаж авсан гэж буруутгаж байгаа юм. Мөн Эпстейн анх гэмт хэрэгт холбогдсоны дараа буюу 2007 оны үед түүнтэй харилцаагаа тасалсан гэж хэлсэн байна.

Векснер "Олон хүний адил би дэлхийн хэмжээний луйварчинд хууртсандаа маш их ичиж, харамсаж байна. Түүнтэй уулзсандаа харамслаа ч гэсэн би өөрийн амьдралын энэ хэсгийг өөрчилж чадахгүй" гэж нэмж хэлжээ.

Мөн тэр Эпстейнийг арал худалдаж авсны дараахан тэрээр нэг удаа очсон гэсэн юм. Тухайн үед тэрбээр эхнэр, хүүхдүүдийнхээ хамт завиар аялж явахдаа нэг өглөө арал дээр хэдэн цаг л байсан гэж Векснер хэлсэн байна. АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын хяналтын хорооны Ардчилсан намын гишүүн Роберт Гарсиа "Жеффри Эпстейнийг гэмт хэрэг үйлдэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Лес Векснэр шиг түүнтэй ойр дотно байсан хүн өөр байхгүй" гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button