Зургийн эвлүүлэг ашиглав.
Хотын 1.8 сая хүн амын амьдрах орчин, боловсрол, нийгмийн тулгамдсан асуудалд анхаарах, мега төслүүдийг хөдөлгөх, төсвөө захиран зарцуулах эрх нь хотын даргад байдаг. Дараагийн хотын дарга хэн бэ гэх асуулт яг энэ цаг үед хөвөрч буй билээ. Иймд Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойш буюу 1992-2026 он хүртэлх 11 Хотын даргын мэдээллийг нэгтгэн хүргэе.
Ташрамд дурдахад, тэдний хоёр нь АН, ес нь МАН-ынх. Хамгийн удаан ажилласан нь М.Энхболд |зургаан жил|, хамгийн богино хугацаанд ажилласан нь Т.Билэгт |13 сар|.
Хэрхэн сонгогддог вэ? — Томилгооны механизм
1992–2004: Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) олонх нам нэр дэвшүүлж, Ерөнхий сайдын захирамжаар томилдог байв.
2004 оноос хойш: НИТХ дэх олонхын намын бүлэг нэр дэвшигчийг 100 хувийн саналаар дэмжиж, НИТХ олонхын саналаар хүлээн зөвшөөрч, Ерөнхий сайд захирамж, тамгыг гардуулах замаар томилгоо батжиж байв.
Огцруулах эрх: Нийслэлийн засаг даргыг томилж, чөлөөлөх нь хуулиар Ерөнхий сайдын бүрэн эрх юм. НИТХ-аас санал гаргаж болох боловч эцсийн шийдвэр Ерөнхий сайдад байдаг. Хэрэв НИТХ-аас хоёр дахь удаагаа ижил нэр дэвшигчийг оруулж ирвэл Ерөнхий сайд нэр дэвшигчийг шууд томилох хуулийн зохицуулалттай.
Намын давамгайлал — нийслэлийн дарга нар 1992–2026
Хэн хэдэн жил ажиллав: Инфографик
1
М.Энхболд
1999–2005 · МАН → Ерөнхий сайд болов
6 жил
2
Ц.Баасанжав
1992–1996 · МАХН → Сонгуулиар
4 жил
2
Г.Мөнхбаяр
2008–2012 · МАН → Сонгуулиар
4 жил
2
Э.Бат-Үүл
2012–2016 · АН → Сонгуулиар
~4 жил
5
Д.Сумъяабазар
2020–2023 · МАН → МАН шийдвэр
3 жил
6
Х.Нямбаатар
2023–2026 · МАН → Ерөнхий сайд Н.Учрал огцруулав
2.5 жил
7
Ц.Батбаяр
2005–2007 · МАН → Шүүх / Сонгууль
2 жил
7
Ж.Наранцацралт
1996–1998 · АН → Ерөнхий сайд болов
2 жил
7
С.Батболд
2016–2018 · МАН → МАН шахалт
2 жил
10
С.Амарсайхан
2018–2020 · МАН → Сонгуулиар
1.5 жил
11
Т.Билэгт
2007–2008 · МАН → НИТХ-д шилжив
13 сар
Дэлгэрэнгүй
#1 · Шинэ системийн анхдагч
Ц.Баасанжав
1992 — 1996 · 4 жил · Цэрэндэмбэрэлийн Баасанжав
Өмнөх ажил
1970-аас хотын Орон сууц, нийтийн аж ахуйн газарт байцаагч, инженер, ерөнхий инженер. 1984–1990 тус газрын дарга. 1990–1992 Хотын АДХ-ын гүйцэтгэх захиргааны орлогч дарга.
Буусан шалтгаан
СОНГУУЛИЙН ҮР ДҮН1996 оны НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ялж, удирдлага солигдов.
Дараагийн ажил
1996–2000 НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга. 2000–2004 УИХ-ын гишүүн.
Томилсон
Ерөнхий сайд Л.Пүнсалмаа
Онцлог
Шинэ Үндсэн хуулийн дараах анхны нийслэлийн засаг дарга
#2 · Ерөнхий сайд болон гарсан
Ж.Наранцацралт
1996 — 1998 · 2 жил · Жанлавын Наранцацралт
Өмнөх ажил
1981–1989 ХААЯ-ны Газар зохион байгуулалтын институтэд инженер. 1989–1996 онд Хотын АДХГЗ-ны Хот байгуулалтын газар, Нийслэлийн газрын харилцааны албанд мэргэжилтэн.
Буусан шалтгаан
ТУШААЛ ДЭВШИЖ, ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсоноор хотын даргын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөв.
Дараагийн ажил
1998–1999 Ерөнхий сайд. 2000–2004 УИХ-ын гишүүн. 2007.11.12-нд автомашины осолд нас баржээ.
Намын харьяалал
Ардчилсан нам
Томилсон
Ерөнхий сайд М.Энхсайхан (АН)
Онцлог
Хотын даргаас Ерөнхий сайд болсон анхны кейс
#3 · Хамгийн удаан ажилласан ★
М.Энхболд
1999 — 2005 · 6 жил · Миеэгомбын Энхболд
Өмнөх ажил
1987-аас УБ хотын Ахуйн үйлчилгээний газарт. 1991-аас Хотын АДХГЗ-ны хэлтсийн дарга. 1992 Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч. 1997 Нийслэлийн МАН-ын хорооны дарга.
Буусан шалтгаан
НАМЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД БОЛСОН2005 оны МАХН-ын 24-р их хурлаар намын даргаар сонгогдож, 2006–2007 онд Ерөнхий сайд болов.
Дараагийн ажил
2006–2007 Ерөнхий сайд. 2007–2012 Монгол Улсын Шадар сайд. 2016 оны 7 сараас 2019 оны 1 сар хүртэл УИХ-ын дарга.
Намын харьяалал
МАХН / МАН
Томилсон
Ерөнхий сайд Р.Амаржаргал
Онцлог
34 жилийн хугацаанд хамгийн удаан ажилласан Хотын дарга
#4 · Шүүхийн шийдвэр хүлээсэн
Ц.Батбаяр
2005 — 2007 · 2 жил · Цогтын Батбаяр
Буусан шалтгаан
СОНГУУЛИЙН ҮР ДҮН + ХЭРЭГ2007 онд НИТХ шинэчлэгдэв. Нийслэлийн Засаг дарга, Өмч хувьчлалын комиссын даргаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж улсад 605 сая төгрөгийн хохирол учруулсан хэргээр 2014 онд яллагдаж, 2.1 жил хоригдсон.
Дараагийн ажил
УИХ-ын гишүүнд нэг удаа сонгогдсон. Шүүхийн хэрэг 2015 онд дуусгавар болов.
Шүүхийн хэрэг
2014 — шийтгэгдсэн
Онцлог
Хотын дарга нараас ял эдэлсэн цорын ганц кейс
#5 · Хамгийн богино хугацаа
Т.Билэгт
2007 — 2008 · 13 сар · Түдэвийн Билэгт
Өмнөх ажил
Налайх районд багш, МАХН-ын хорооны байгуулагч. 1992–1995 Хан-Уул дүүргийн Засаг дарга. 1995–2004 НИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга. 2005–2007 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга.
Буусан шалтгаан
ХЭРЭГТ ХОЛБОГДОВ — ЦАГААТГАВ2008 оны НИТХ-ын сонгуулийн дараа НИТХ-ын даргаар томилогдсон. Ц.Батбаярын хэрэгт холбогдуулан яллах шүүхийн шийдвэр гарсан ч өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон.
Дараагийн ажил
2008 оноос НИТХ-ын дарга болов.
Онцлог
34 жилд хамгийн богино хугацаанд ажилласан дарга
#6 · Техникийн удирдлагаас
Г.Мөнхбаяр
2008 — 2012 · 4 жил · Гомбосүрэнгийн Мөнхбаяр
Өмнөх ажил
1991–2004 ОСНААУГ-ын ерөнхий инженер, дарга. 2004–2007 Улаанбаатар хотын Ерөнхий менежер. 2007–2008 НИТХ-ын дарга. МАН-аас 2004, 2008, 2012 онуудад НИТХ-д сонгогдсон.
Буусан шалтгаан
СОНГУУЛИЙН ҮР ДҮН2012 оны НИТХ-ын сонгуульд Ардчилсан нам ялж, Э.Бат-Үүл томилогдов.
Дараагийн ажил
МАН-ын эгнээнд идэвхтэй хэвээр үлдэв.
Томилсон
Ерөнхий сайд С.Баяр (МАН)
Онцлог
Хотын техникийн удирдлагаас ирсэн цорын ганц дарга
#7 · Ардчилсан намын хоёр дахь дарга
Э.Бат-Үүл
2012 — 2016 · ~4 жил · Эрдэнийн Бат-Үүл
Өмнөх ажил
1990 онд Монголын Ардчилсан Намыг үндэслэн байгуулсан нэгэн, анхны даргаар сонгогдов. 1990–1992 Ардын Их Хурлын депутат. 1996–2000, 2004, 2008 УИХ-ын гишүүн. 2009 онд Монгол Улсын баатар цол хүртэв.
Буусан шалтгаан
СОНГУУЛИЙН ҮР ДҮН2016 оны НИТХ-ын сонгуульд МАН ялж, С.Батболд томилогдсон байдаг.
Дараагийн ажил
Ардчилсан намын идэвхтэй гишүүн хэвээр буй.
Намын харьяалал
Ардчилсан нам
Томилсон
Ерөнхий сайд Н.Алтанхуяг (АН)
Онцлог
АН-аас томилогдсон хоёр дахь Хотын дарга. Өдгөө гэр хорооллын дахин төлөвлөлт, хотын гудамжны шинэчлэлийг эхлүүлсэн дарга гэж яригддаг
#8 · МАН-ын дотоод шахалтаар гарсан
С.Батболд
2016 — 2018 · 2 жил · Сундуйн Батболд
Өмнөх ажил
Төв аймагт инженерээс эхлэн аймгийн НИТХ-ын тэргүүлэгчдийн дарга хүртэл. 2002–2016 онуудад дөрвөн удаа УИХ-д сонгогдсон. 2005–2006 Хууль зүйн сайд. 2006–2007 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга.
Буусан шалтгаан
МАН-ЫН УДИРДЛАГЫН ШАХАЛТ2018.12.10-нд "өөрийн хүсэлтээр" гарсан боловч МАН-ын удирдах зөвлөл болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа өгөхийг шаардаж, НИТХ-д огцруулах бичиг хүргүүлсэн байдаг. Улс төрийн шахалтаар гарсан кейс.
Дараагийн ажил
УИХ-ын гишүүн.
Томилсон
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат (МАН)
Огцруулсан
У.Хүрэлсүхийн шахалт
#9 · Бизнесийн дэвшлээс ирсэн
С.Амарсайхан
2018 — 2020 · 1.5 жил · Сайнбуянгийн Амарсайхан
Өмнөх ажил
2001–2004 БНХАУ дахь Монголын ЭСЯ-ны атташе. 2004-аас "Оюуны Ундраа Группын" Ерөнхий захирал. 2017–2018 НИТХ-ын дарга. НИТХ-д гурван удаа сонгогдсон.
Буусан шалтгаан
СОНГУУЛИЙН ҮР ДҮНД.Амарбаясгалангийн дэмжлэгээр албан тушаалд томилогдож ирсэн тэрбээр 2020 сонгуульд нэр дэвшихийн өмнө өөрийн хүсэлтээр огцорсон /2020.07.01/.
Дараагийн ажил
2020 оноос УИХ-ын гишүүн болов.
Томилсон
Ерөнхий сайд У.Хүрэлсүх (МАН)
Онцлог
Сүхбаатарын талбайн усан оргилуур барьж амжсанаараа дурсагддаг
#10 · МАН-ын спортын дүр
Д.Сумъяабазар
2020 — 2023 · ~3 жил · Долгорсүрэнгийн Сумъяабазар
Өмнөх ажил
Монгол Улсын аварга цолтой. 2006–2013 Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын дарга. 2017 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд. 2012–2020 УИХ-ын гишүүн (гурван удаа).
Буусан шалтгаан
НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГНогоон автобусны хэрэг. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард тус хэрэгт холбогдох шүүх хурал болсон.
Дараагийн ажил
МАН-ын Сургалт, судалгаа хариуцсан нарийн бичгийн дарга.
Томилсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Онцлог
Үндэсний бөх. Монгол Улсын аварга цолтой.
#11 · Нөөцийн махны хомсдолын улмаас огцруулагдсан
Х.Нямбаатар
2023.10 — 2026.05.18 · ~2.5 жил · Хишгээгийн Нямбаатар
Өмнөх ажил
ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн /2016, 2020/, Монголын боксын холбооны ерөнхийлөгч.
Буусан шалтгаан
ОГЦРУУЛАГДСАН — 2026.05.181.9 их наядын төсөвтэй Туулын хурдны замын ажил эхлүүлсэн ч хууль хяналтын байгууллагад шалгуулахаар ажлыг зогсоосон. Мөн "Сэлбэ 20 минутын хот" төслийг хэрэгжүүлж байсан ч төсөв таазад тулсан шалтгаанаар төсвийг нь олгохгүй байгаа. Эцэст нь Нийслэлийн нөөцийн мах хомсодсоны гол буруутнаар Х.Нямбаатарыг нэрлэж, Ерөнхий сайд Н.Учрал огцруулах шийдвэр гаргасан.
Томилсон
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
Огцруулсан
Ерөнхий сайд Н.Учрал
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Э.Бат-Үүлийн үед зам гайгүй хөдөлсөн гэж хүмүүс ярьдаг шүү
34 жилд хотын дарга нар дандаа улс төрийн тохироогоор солигдож иржээ
Нэг нь Ерөнхий сайд болоод явдаг, нөгөө нь авлигын хэрэгт ордог сонин цикл байна даа
Хотын асуудал биш намын эрх ашиг л яваад байдаг юм байна
Mongoliin 2 huuliin said baisan nohoin golognuud horsh ulsdaa baritsaalagdaj tednii zarts bool boljee.