Нийгмийн

Ухань хотоос ирсэн Б.Билгүүн: Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байна, бүгдэд нь баярлалаа

БНХАУ-ын Ухань хотод байсан Монголын 31 оюутан, нэг хүүхэд өчигдөр эх орондоо ирсэн билээ. Тэд өдгөө ХӨСҮТ-д тусгаарлагдан, эмчлүүлж байгаа юм. Тэдний төлөөлөл Б.Билгүүн цахим хуудсаараа дамжуулан монгол түмэндээ баярласнаа илэрхийлжээ. Өчигдөр МИАТ-ийн онгоцноос хүүхдээ тэврэн буусны түүний бичлэг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн юм.

https://www.facebook.com/gantogtokh.serjkhorol/videos/2290518377714975/UzpfSTEwMDAwMjIwNjYzNzIyNToyNzY0NzYyNzY2OTQwNTg0/

“Талархал

Үр зулзага, хань ижил, анд найзуудтайгаа эсэн мэнд, эрүүл энх эх орондоо ирснийг маань та нар А.Золбоогийн маань постноос мэдсэн байх. Одоо бид тус тусынхаа өрөөндөө ХӨСҮТ-ийн мундаг эмч нарынхаа хяналтад шинжилгээгээ өгч, асуумж бөглөн эмнэлгийн хяналтад байна.

Энд Ухань дахь Монгол оюутнуудаас гадна биднийг авч ирэх ажиллагааг гүйцэтгэсэн төрийн албан хаагчид, онгоцны нислэгийн багийнхан хүртэл хяналтад байгаа.

Биднийг авч ирэхээр амь биеэ үл хайрлан аймшигт өвчний голомт руу явж, анд найзууд болон гэр бүлийг маань эх нутагт минь авчирсан тэдгээр зоригт, сайн хүмүүст талархаж байгаагаа найзууд, гэр бүлийнхнийхээ өмнөөс дахин дахин илэрхийлье.

Алтан соёмбот төрийнхөө далбаан дор Монгол хүн болж төрж, энэ улсын иргэн байгаагаараа маш их бахархаж байна. Одоо бид цаашид улам илүү их хичээн, эх орондоо сайн сайхан зүйлс хийж бүтээх хүсэл минь урьд урьдынхаас илүү их оргилон буцалж байна. Эх орондоо, Засгийн газартаа, хэрэгжүүлэгч агентлагтаа, ажиллагааг явуулсан ах эгч нартаа, Хятад улсаас биднийг нүүлгэн шилжүүлэх зөвшөөрөл авч ажиллагааг зохион байгуулсан Гадаад харилцааны яам, Бээжинд суугаа консулын газар, Консулын газрын Сувд эгч, Одмөнх ах, МУ-ын Сангийн яам, МИАТ, ХӨСҮТ-ийн чадварлаг хамт олондоо...  энэ хүртэл хамтдаа байж, сэтгэл санаагаар дэмжиж байсан анд найзууд, ах эгч нартаа маш их баярлаж байгаагаа энэхүү постоороо дамжуулъя.

Манай ажлын газрын хамт олон болох Монос эмийн үйлдвэрээс дархлаа дэмжих багц явуулсныг нь хүлээн авч, хэрэглээд эрч хүчээр дүүрэн байгаагаа бидний төлөө санаа тавьж байсан бүх хүмүүст мэдэгдэхэд үнэхээр их баяртай байна.

МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ
Б.Билгүүн” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button