Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин фронт дээрх санаачилгыг гартаа авсан тул холбоотнуудаасаа $20 тэрбумийн тусламж хүснэ

Украин дайны фронт дээрх санаачилгыг гартаа авч ахиц гаргах болсон. Тэгвэл энэхүү давуу талаа улам бататгахын тулд ирэх долоо хоногт болох уулзалтаар холбоотон орнуудаасаа 20 тэрбум ам.долларын нэмэлт цэргийн санхүүжилт хүснэ гэжУкраины батлан хамгаалах салбарын эх сурвалж мэдэгджээ.

Тодруулбал энэхүү хүсэлтээ ирэх долоо хоногийн пүрэв гарагт /2026.06.18/ болох Рамштайны бүлгийн уулзалт дээр гаргах аж. Рамштайны бүлэг нь Киевийн санхүүжилт, цэргийн тусламжийг зохион байгуулдаг 50 гаруй орны эвсэл юм.

Украины батлан хамгаалахын эх сурвалж хэлэхдээ “Байлдааны талбарт ахиц гаргаж болох зургаагаас есөн сарын хугацаатай цонх нээгдээд байгаа. Энэ хүчин чармайлтад зориулсан санхүүжилтийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэжээ.

Тавдугаар сард ОХУ-ын зэвсэгт хүчин фронтын шугам дээр ахиц гаргах нь бараг зогссон. Тодруулбал ОХУ тавдугаар сард 82 км2 газар эзэлжээ. Харин дөрөвдүгээр сард 94 км2, гуравдугаар сард 25 км2 газар нутаг эзэлсэн юм.

Харьцуулахад өнгөрсөн оны мөн саруудад ОХУ 538 км2, 226 км2, 185 км2 газар нутаг эзэлжээ. Үүнээс харвал энэ жилийн үзүүлэлт өнгөрсөн оныхоос эрс ялгаатай байна. Харин Украин гуравдугаар сард 34 км2, дөрөвдүгээр сард 119 км2, тавдугаар сард 259 км2 газар нутаг эзэлжээ. ОХУ фронт дээр ахиц гаргах нь зогсонги байдалд орсон тул Украинд хүчтэй агаарын цохилт өгөх болсон юм.

Вашингтонд төвтэй Дайныг судлах хүрээлэн (ISW) мэдээлснээр сүүлийн долоо хоногуудад ОХУ Киев болон бусад хотууд руу агаарын цохилт эрчимтэй өгч буй нь тулааны талбарт гарч буй бүтэлгүйтэл болон Украинаас Орост өгч буй цохилтын нөлөөнөөс анхаарал сарниулах зорилготой аж.

Украинаас ОХУ-ын газрын тосны дэд бүтцэд дроноор өгч буй цохилтууд, Оросын зэвсэгт хүчний логистикт хохирол учирсан нь үүнд нөлөөлжээ. 

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэлэхдээ, Оросын зэвсэгт хүчин байлдааны талбарт өдөр бүр урагшилсаар байгаа, ОХУ-ын эдийн засагт ямар нэгэн эрсдэл тулгараагүй гэсэн юм. Гэхдээ тэрбээр Украины цохилтууд хохирол учруулж байгааг хүлээн зөвшөөрсөн юм.

Украины батлан хамгаалахын эх сурвалж хэлэхдээ, 20 тэрбум ам.долларын зорилтод хүрэхийн тулд зарим холбоотон орнуудаас тусламж эсвэл зээл хэлбэрээр тус бүр хоёроос зургаан тэрбум ам.долларын хандив үзүүлэхийг хүсэх болно гэжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Змарроссов?ёпочин
Змарроссов?ёпочин

Яг харагдаач

Зочин
Зочин

Украин фронт дээр давуу байдал авсан бол боломжоо ашиглах хэрэгтэй

Зочин
Зочин

20 тэрбум доллар гэдэг асар их мөнгө юм даа

Зочин
Зочин

Ukrainii tald nuhtsul baidal oorchlogdoj baigaa yum baina

Зочин
Зочин

Дайн хурдан дуусаасай гэж л хүсэж байна

Зочин
Зочин

Ramsteinii uulzaltaas yamar shiidver garah bol

Зочин
Зочин

Хоёр талын хохирол улам нэмэгдэх вий

Зочин
Зочин

Ene hemjeenii sanhuujilt oldvol tom dem bolno

Зочин
Зочин

Оросын давшилт саарсан нь сонирхолтой мэдээ байна

Зочин
Зочин

Delhiin uls ornuud urgeljlen tuslah uu

Зочин
Зочин

Тоон үзүүлэлтүүдийг харахаар байдал өөрчлөгдөж байгаа юм шиг

Зочин
Зочин

Dainii ur dun zuvhun gazar nutgaar hemjigdehgui

Зочин
Зочин

Эдийн засагт нь ч бас их дарамт болж байгаа байх

Зочин
Зочин

Putin neg yum yarij bodit baidal oor baij magadgui

Зочин
Зочин

Украин дроны технологио сайн ашиглаж байна

Зочин
Зочин

Logistikiin dogoldol dainii yavtsad ih nuluutei

Холбоотой мэдээ

Back to top button