ЭРҮҮЛ МЭНД

Б.Мөнхтуяа: Хайртай бүхнийхээ төлөө амьдрах гэж шантрахгүй тэмцсээр байна

ХАНДИВЫН АЯНЫ НЭГДСЭН ФЭЙСБҮҮК ХУУДАС: ЭГЭЛ БУС АМЬДРАЛ

“Гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй ЭЭЖ” Б.Мөнхтуяа бүсгүйн талаар нийтлэлийг бид өнгөрсөн баасан гарагт /2020.01.31/ нийтэлсэн. Үүнээс хойш Монголчуудын дунд хандивын аян идэвхтэй өрнөж, ганцхан өдрийн дотор 20 гаруй сая төгрөг цуглаж, өнөөдөр ч уг хандив өрнөсөөр байна. Түүний бичиж хэвлүүлсэн, “Шидэт хуудас” хүүхдийн номыг 25 мянган төгрөгөөр худалдан авч, хандив өргөх боломжтой бөгөөд Хаан банкны 5133099922 Б.Мөнхчимэг (төрсөн дүү)-ийн дансанд нэгдэн сэтгэлийн дэм өгөх боломжтой. Харин хоёрдугаар сарын 05-ны өдөр хэвлэлтээс гарах “Шидэт хуудас” номыг 99800668 88024457 88018046 дугаарын утсаар холбогдон авч болох аж.

Тэрбээр “Би маш олон хагалгааны ард гарч, гурав дахь удаагаа хорт хавдартай нүүр тулсан ч, хайртай бүхнийхээ төлөө амьдрах гэж шантрахгүй тэмцсээр байна. Өвдөж, тарчлахын зовлонг хэн ч битгий мэдрээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Миний яриаг олон хүнд түгээгээрэй гэж хүсье” хэмээжээ.

Ярилцлагыг видео хэлбэрээр бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button