Гадаад мэдээДЭЛХИЙ

Япон долоодугаар сараас визний хураамжийг 400 хүртэл хувиар нэмнэ

Япон улс лхагва гарагаас /2026.07.01/ эхлэн визний хураамжийг 400 хүртэл хувиар нэмнэ. Ковидийн цар тахлын дараа Японоор зочлох жуулчдын тоо их хэмжээгээр нэмэгдэж, зардал өсөн валютын ханшийн хэлбэлзэл үүсэж байгаа тул Япон 1978 оноос хойш анх удаа визний хураамжаа өсгөх шийдвэр гаргасан юм.

Тодруулбал нэг удаа хилээр нэвтрэх визний өргөдлийн хураамж 3 мянган иенээс (66,360 төгрөг) 15 мянган иен (331,800 төгрөг) болж нэмэгдэнэ. Харин олон удаа нэвтрэх визний хураамж 6 мянган иенээс (132,720) 30 мянган иен (663,600 төгрөг) болж өсөх юм.

Япон улс 2024 болон 2025 онд түүхэн дээд хэмжээний жуулчин хүлээн авчээ. Тухайлбал өнгөрсөн хоёр жил 36.8 сая, 42.6 сая жуулчин тус тус хүлээн авсан байна. Ийм учир аялал жуулчлалын салбар Японы ДНБ-ий өсөлтөд чухал хувь нэмэр оруулагч болжээ.

Жеймс Күүкийн их сургуульд аялал жуулчлалын менежментийн ахлах багшаар ажилладаг Зимлия Камбле хэлэхдээ “Визний хураамж өссөн нь жуулчдын тоо нэмэгдсэний улмаас үүсэж буй зардлыг бага зэрэг нөхөхөд тусалж магадгүй” гэсэн байна.

Эх сурвалж: CNBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Манайх бас адилхан нэмбэл яасийн

Холбоотой мэдээ

Back to top button