НИЙГЭМНийгэм мэдээ
Наадмын шагийн билет худалдаж авахаар хоёр сая төгрөг шилжүүлээд залилуулжээ

Цагдаагийн байгууллагат “Наадмын тасалбар авна гээд залилуулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн. Тодруулбал иргэн А нь цахим орчинд нийтлэгдсэн “Наадмын тасалбар зарна” гэх зар мэдээллийн дагуу холбогдож зургаан ширхэг тасалбар авахаар хоёр сая 200 мянган төгрөг шилжүүлэн залилуулжээ.
Тиймээс иргэд та бүхэн Үндэсний баяр наадам дөхсөн эдгээр өдрүүдэд шагийн билет худалдаж авахдаа анхаарал болгоомжтой байж урьдчилан мөнгө шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхааруулж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
жилд ганцхан болдог баяр наадмын тасалбараа хүртэл шаглах хэмжээнд хүргэж байдаг энэ улс сөнөвөл таарна