Гадаад мэдээДЭЛХИЙ

Хэт халалт АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойн баярын арга хэмжээнүүдийг тасалдуулж байна

АНУ-ын төв болон зүүн бүсийг хамарч хэт алж буй нь Тусгаар тогтнолын өдрийн баярын арга хэмжээнүүдийг тасалдуулж байна. Нийслэл Вашингтон болон бусад хот сууринд албаныхан парад, тоглолт, салютын үзүүлбэрийг цуцлах эсвэл хойшлуулуулжээ.

Хэт халууны улмаас саатсан томоохон арга хэмжээний нэг нь Вашингтон дахь “National Mall:-д зохион байгуулагдаж байсан “Great American State Fair” байв. Энэ нь Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойг тэмдэглэхээр санаачилсан гол арга хэмжээний нэг байсан юм.

АНУ-ын 50 мужийг танилцуулах зорилготой тус үзэсгэлэн баасан гарагийн үдээс хойш агаарын температур цельсийн 38 хэмд хүрсний дараа түр хугацаанд зогсжээ.Мөн Баасан гарагийн орой Вашингтон дахь “National Park Service”-ийн зохион байгуулдаг Тусгаар тогтнолын өдрийн парадыг аюулгүй байдлын үүднээс цуцалжээ.

Дээд амжилт тогтоож буй хэт халалт энэ долоо хоногийн эхээр АНУ-ын баруун төвийн бүсээс зүүн рүү шилжсэн байна. Энэ нь “heat dome” нэрьэй өндөр даралтын тогтолцоо үүссэнтэй холбоотой юм. Тус үзэгдэл нь халуун агаарыг тухайн бүс нутагт барьж тогтоон, агаарын чийгшлийг эрс нэмэгдүүлдэг.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button