Украин армийн тусгай ангидаа нацистуудтай холбоотой нэр өгсөн тул Зеленскийг Европ шүүмжлэв
Европын парламент лхагва гарагт /2026.07.08/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленскийг шүүмжилсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталсан байна. Учир нь Украин зэвсэгт хүчний тусгай ангидаа Дэлхийн II дайны үеийн Украины босогчдын армийн (UPA) нэр өгчээ. Энэ асуудал Украины хамгийн том холбоотон болох Польшийн дургүйцлийг хүргээд буй.
Украинд “UPA”-г Зөвлөлтийн засаглалыг эсэргүүцэж, Украины тусгаар тогтнолын төлөө тэмцсэн үүрэгтэй гэж үздэг. Харин Польшид тус хүчнийг 1943-1945 оны Волынь хотын хядлагатай холбодог байна. Нацист Германы түрэмгийллийн дор Волынь хотод олон мянган польш хүн амь үрэгдсэн. Польш үүнийг геноцид гэж үздэг бол Украин үүнийг нь няцаадаг юм.
Ийм учир Европын парламентын гишүүдийн ихэнх нь Зеленскийг шүүмжлэх нэмэлт өөрчлөлтийг дэмжжээ. Польш Украиныг тууштай дэмжиж байхад Зеленский шаардлагагүйгээр хурцадмал байдал үүсгэсэнд харамсалтай байна гэж гишүүд мэдэгдсэн байна.
“UPA”-ээр зэвсэгт хүчнийхээ элит ангийг нэрлэх шийдвэр гаргасны дараа Польшийн Ерөнхийлөгч Карол Наровцкий Зеленскийд 2023 онд олгосон төрийн дээд шагналаа хурааж авчээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.