Гадаад мэдээДЭЛХИЙ

Жүжигчин Юн Ёжон Эммигийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшжээ

2021 онд “Minari” кинонд дүр бүтээн Оскарын шагналтан болж байсан БНСУ-ын алдарт жүжигчин Юн Ёжон Эммигийн шилдэг туслах дүрийн жүжигчний төрөлд нэр дэвшсэн байна. Тодруулбал тэрбээр “Netlfix”-ийн “Beef” цувралд бүтээсэн дүрээрээ Цуврал киноны шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд нэр дэвшжээ.

“Beef” цувралын хоёрдугаар улиралд Юн Ёжон тэрбумтан Пак даргын дүрд тоглодог юм. Түүнтэй хамт жүжигчин Сон Кан Хо цувралын хоёрдугаар улиралд тогложээ. “Beef” цувралын хоёрдугаар улирал Эммигээс нийтдээ 16 төрөлд нэр дэвшсэн байна. 78 дахь удаагийн Эммигийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо есдүгээр сарын 14-нд явагдана. 2022 онд Өмнөд Солонгосын жүжигчин И Жун Жэ “Squid Game”-д бүтээсэн дүрээрээ Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагналыг хүртэж байсан юм.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button