Гадаад мэдээДЭЛХИЙ

Франц Морокког буулган авч, Мбаппе Хюго Льорисийн рекорд дээр хүрч ирлээ

Хөлбөмбөгийн ДАШТ-ийн шөвгийн наймын тоглолт Франц, Мороккогоор пүрэвээс баасанд шилжих шөнө эхэллээ. Тоглолтод Францын багийн ахлагч Килиан Мбаппе торгуулийн цохилт алдсан ч нэг гоол оруулсан байна. Мбаппегийн гоолоос зургаан минутын дараа Усман Дембеле гоол оруулснаар Францын шигшээ Морокког 2:0 харьцаатай буулгаж авлаа.

Энэ тоглолт Мбаппегийн 20 дахь ДАШТ-ийн тоглолт байсан юм. Ингэснээр тэр Францын шигшээ багийг төлөөлж хамгийн олон удаа ДАШТ-д оролцсон гэх Хюго Льорисийн рекордтой тэнцлээ. Одоо Францын шигшээ баг Испани, Бельгийн хожсонтой нь таарах юм. Хэрэв Франц тус багийн хожсоныг нь буулган авбал гурван ДАШТ дараалж аваргын төлөө өрсөлдсөн анхны баг болно.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button