Кубын цахилгаан эрчим хүчний тогтолцоо долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа унав
Арван сая гаруй хүн амтай Куба улсын үндэсний цахилгаан сүлжээ долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа унасан байна. АНУ-ын тавьсан газрын тосны хоригийн улмаас энэ жил тус улсын цахилгаан сүлжээ дөрөв дэх удаагаа унав. Тус улсын Эрчим хүчний сайд Висенте де ла О Леви мэдэгдэл хийхдээ “Үндэсний цахилгаан эрчим хүчний системийг сэргээхээр ажиллаж байна. Өдөр тутмын бэрхшээл дээр төвөгтэй нөхцөл байдал үүсээд байна” гэжээ.
Цахилгаан эрчим хүчний сүлжээ унахаас өмнө Сантьяго де Куба хот зэрэг тус улсын хэд хэдэн бүсэд цахилгаан тасалдаад байсан юм. АНУ-ын зэвсэгт хүчин тусгай ажиллагаа явуулж Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог барьсны дараа Доналд Трамп Куба руу газрын тос оруулахыг хориглосон. Үүний улмаас Кубад цахилгаан эрчим хүчний асуудал хүндрээд байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.