Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга: Өнгөрсөн жилийн өдийд ₮9,500 байсан ямааны мах ₮28,500-иар худалдаалагдаж байна

Монгол Улсын хэмжээнд 2025 оны жилийн эцсийн мал тооллогоор 58.1 сая толгой мал тоологджээ. Өөрөөр хэлбэл бид мал махаар дутахааргүй улс. Гэтэл өвлөөс эхлэн махны үнэ нэмэгдэж, сүүлдээ иргэд худалдаж авч чадахаахгүй хэмжээнд хүрсэн. Улмаар иргэд нь үнэ хямд нөөцийн махны эрэлд гарч, өдөр шөнөгүй дараалж байж зарим нэгэн нь мах идэж өвөл, хаврыг үдсэн. Махны орны иргэд мах олж идэх гэж ёстой л "махаа" идсэн.

Энэ талаар сайд дарга нар "махны үнэ зунаас буучихна. Зах зээлийн зарчимаа дагаад нийлүүлэлт ихсэхээр үнэ буурна" гэж тайлбарлаж байв. Гэтэл үнэн хэрэгтээ тэгсэнгүй. Өнөөдрийн байдлаар Хүчит шонхор захын лангуун дээр мах дараах үнээр худалдаалагдаж байна. Тухайлбал,

  • Үхрийн мах ястай нь ₮34,500, цул мах нь ₮33,000
  • Хонь ястай мах ₮26,000, цул мах ₮28,000-28,500
  • Ямааны цул мах ₮28,000 худалдаалагдаж байна.

Өөрөөр хэлбэл зун мал таргалж, нийлүүлэлт ихсэхээр махны үнэ буурна гэсэн дарга нарын хүлээлт талаар болов бололтой. Худалдаа эрхлэгчдийн хэлж буйгаар орон нутгаас орж ирэх мах ихсээгүй бөгөөд нийлүүлэлт муу байгаа гэсэн юм. Улмаар нийлүүлэлт муу учраас үнэ буурахгүй байгаа тухай ярилаа.

-100 малаас 90 нь Хятад руу зөөгөөд байгаа учраас махны үнэ буурахгүй байна-

Махны худалдаа эрхлэгч1: Одоохондоо махны үнэ буурахгүй байх. Хэд хоногоос буурч магадгүй. Орон нутгаас орж ирж байгаа мах ховор учраас үнэ буурахгүй байх шиг байна. Одоогоор үхрийн мах ястай нь ₮34,500, цул мах нь ₮33,000 гэж байгаа. Гэхдээ ганц нэг мянган төгрөгөөр буурч л байна. Үхрийн гуяны мах ₮37,000 байсан ₮35,000 болсон. Ер нь хөдөөгөөс орж ирж байгаа мах ихсэх юм бол үнэ буурна. Хонь ястай мах ₮26,000 цул мах ₮28,000-28,500 байна даа.

Махны худалдаа эрхлэгч2: Ямааны цул мах ₮28,000 үнэтэй байна. Хүмүүсийн худалдан авалт муу хэвээр. Хоолны үйл ажиллагаа явуулж байгаа цайны газар, ресторанууд ихэвчлэн мах авч байна. Иргэд махаа авч чадахгүй байгаа нь үнэн. Өнгөрсөн жил өдийд ямааны цул мах 9,500-10,000 үнэтэй байсан. Гэтэл одоо хоёр дахин нэмэгдчихээр чинь иргэд авч чадахгүй байх нь араггүй шүү дээ. Төр нь Хятад улс руу малаа махаа амьдаар нь хүртэл ихээр зөөж байна. Эмээлтээр дүүрэн Хятадын компаниуд малыг амьдаар нь болон махалж урагшаа гаргадаг. 100 мал хөдөөгөөс орж ирлээ гэхэд 90 нь Хятад гарч үлдсэн 10 нь энд ирж алалцаж байна шүү дээ. Тэгэхээр чинь нийлүүлэлт муу учраас махны үнэ буурахгүй. Махны үнэ буурахгүй байгаа шалтгаан нь Хятад руу хамаг махаа гаргаж буйтай холбоотой.

Иргэд: Махны үнэ буугаагүй бараг нэмэгдчихсэн юм шүү

Иргэн1: Махны үнэ буурахгүй байна. Дарга нар "албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдана" гэдэг шиг л бүх зүйл болж байна гэж хардаг. Гэтэл хотод ч тэр хөдөө ч тэр махны үнэ адилхан үнэтэй байна. 70, 80 сая малтай бид нар махныхаа зах зээлийг Хятад улсад бүрэн алдсан нь үнэн. Бүх ачаа, дарамт ард иргэдийн нуруун дээр ирж байна. Хариуцдаг яам нь ямар ч ажил хийхгүй байна.

Иргэн2: 600 мянган төгрөгөөр хамгийн жижиг үхрийн гуя авлаа. Хоёр долоо хоног л хэрэглэх байх. Авдаг цалингийн тэн хагас нь маханд явдаг боллоо. Хэд хоногийн өмнө шатахууны үнэ бас нэмэгдчихсэн, амьдрахад улам л хэцүү болж байна. Махны үнэ огт буугаагүй байна. Үхэр хонины мах ялгаагүй үнэтэй байна. 56 мянган төгрөгөөр хоёр кг мах авч байна шүү дээ. 56 мянган төгрөг бол хүний нэг өдрийн бүтэн цалин. Өдөрт хоёр хоол хийдэг айл хоёр кг махыг нэг өдөрт л хэрэглэнэ. 56 мянган төгрөгөөр нэг өдөр л болж таарах нь.

Иргэн3: Мах үнэтэй байгаа учраас худалдан авч чадахгүй үхрийн гүзээ, зүрх аваад буцаж байна. Нэг кг 16 мянган төгрөгөөр авлаа. Үхрийн зүрх, гүзээгээ хоёр гурван хоног хүнсэндээ хэрэглэнэ. Боломж нь л ийм байна даа. Мах нь арай л үнэтэй, "элгээрээ хэвтэх" юм шиг байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
34 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малын тоогоор дэлхийд дээгүүр мөртлөө махаа авч идэж чадахгүй болсон нь хамгийн эмгэнэлтэй асуудал байна

Зочин
Зочин

Өнгөрсөн жилтэй харьцуулахад ийм их өссөн гэхээр жирийн өрхүүдэд маш том дарамт болж байна

Ккккк
Ккккк
Reply to  Зочин

Одоо 8/1-нээс ус, дулаан, ...үнэ нэмэгдэж байгаа шүү.

Зочин
Зочин

Үнэ өсөхөөр хамгийн түрүүнд энгийн иргэд л хохирдог шүү дээ

Зочин
Зочин

МАНамыг сонгосоны ач гавьяа новшнууд гялгар төмрөөр түмнээ хуурна, өөрсдөө ч хууртагдана төмрөндөө

Зочин
Зочин

Хужаад махны мэдлээ өгсөн арчаагүй, төр засгийн буруу.Монголд луйварчид,ашиг хонжоо хайгчид даварч байна.

Зочин
Зочин

Une iim baij bolohgui ee ard irgediin amidral uneheer hund bolj bn

Зочин
Зочин

M#l ihtei uls geed yaridag mortloo mah ni tansag huns bolood baigaa ni haramsaltai

Зочин
Зочин

Tsalin ni heveeree baij mahnii une l odor bur usuh yum

Зочин
Зочин

Махны үнэ буурна гэсэн амлалтууд бодит амьдрал дээр огт биелсэнгүй

Зочин
Зочин

Yunii tuld iim olon maltai uls gej baahan yaridag yum be

Зочин
Зочин

Иргэдийн худалдан авах чадвар улам муудаж байхад бодит арга хэмжээ хэрэгтэй байна

Зочин
Зочин

Mah avah geheer turees shig une sonsogddog boljee

Зочин
Зочин

Худалдаачдын хэлж байгаа нийлүүлэлт муу гэдэг асуудлыг бодлогоор шийдэх хэрэгтэй

Зочин
Зочин

Ene uneer udah yum bol ail bur mahnaas tatgalzah ni dee

Зочин
Зочин

Мах өдөр тутмын хүнс биш баярын ширээний хоол болох нь

Зочин
Зочин

Huduu maltai humuus ch ashiggui hotiin humuus ch mahgui bolj bn

Зочин
Зочин

Mahnii une buuna gej huleesen ch bur ussun baina

Зочин
Зочин

Yamarch hянaltgui yum shig une ni ossoor l bn

Иргэн
Иргэн

УБ хэдэн иргэд мах худалдаж авахад хэцүү болж, харин малчин эрх мэдэлтэн 2 махаа экспортолж хятадуудыг тэжээж бна

Зочин
Зочин

Малын тоо шиг худлаа юм бхгүй. Тооноор баахан согтуу улс ирж архидаж архидаж хүснэгт бөглөөд л явдаг. Малыг хөлийн татвараа нэмбэл тоо буурна. Хоёрт малын толгой тоолдог гар утасны систем хийх хэрэгтэй. Тооллогыг хиймэл дагуул, дрон, дулаан мэдрэгч гээд юугаар л бол юугаар хийж болно. Ай ти компаниудад өгчих. Сумын согтуу толгой нараас хамаагүй дээр.

Зочин
Зочин

МАН-даа баярлалаа.

Монгол хүн
Монгол хүн

Үнэ буурна гэж ярьсан сайд гуай ичиг ичиг ичиг

Монгол хүн
Монгол хүн

Ажил, амьдрал мэддэггүй сайд ичиг ичиг!!!

Бодит байдал
Бодит байдал

Махны үнэ оюутны сургалтын тооцоо хийгдэх үeэд бага зэрэг бууж магадгүй бололтой

Baysaa
Baysaa

Manaihaan 3 say maltai bolbol ingej mahnii une ussuhgui yum bishuu shuud

Зочин1
Зочин1

Махны экспортыг нам зогсоогоод, хилээр 1кг мах гаргахгүй байхад болно

Эрднээ
Эрднээ

Малчдад элдвийн хөнгөлөлт татвар төлөгчидийн мөнгөнөөс өгдөгөа зогсоо

Иргэн
Иргэн

Огцом огцом мөнгө хэвлэж цацаад байхаар аргагүй

Арман
Арман

ПЭЗДАА ЮМАА ????????????
ОДЖАРГАЛ ТОНУУЛЧ АЛУУРЧИНЬ ПЭЗДААГИЙН БООЛНУУД ЗАЙЛААД ӨГӨӨЧ ????????????

Зоч
Зоч

Малчидааа олигтойхон харж үзэээч сонгуул дөххөөрл нэг элдэв дэтгэмж урамшуулал хөнгөлттэй зээлүүүд

Зочин
Зочин

Махны экспортоо зогсоогооч ээ бид талбай дээр очиж жагсахгүй бол махны үнийг буулгах гэж хуруугаа ч хөдөлгүй нь энэ төр засаг

Зочин
Зочин

Монгол банк ажлаа хийж төгрөгийнхөө ханшийг чангалах хэрэгтэй.

зочин
зочин

үхрийн мах 40000 болчихсон байна лээ.Дахиад МАН сонгоорой.12 жил тасралтгүй төр барьсан МАН мандтугай.

Холбоотой мэдээ

Back to top button