Улс төрийн халуун сэдэв

Хоёр дахь удаагаа улиран ажиллаж буй З.Дашдаваа одоо л Ц.Элбэгдоржийг шалгадаг цаг

Эрдэнэт хотын 50 жилийн ойн наадамд Ц.Элбэгдорж гадны улсаас ирж оролцов.

Үүнтэй зэрэгцээд хууль хяналтынхны дунд хөшигний ард нэг хэлэлцүүлэг үүссэн нь, "Ц.Элбэгдоржийг дээрээс ямар чиглэл ирэхээс үл хамаарч, байцаалт мэдүүлэг авах ёстой" гэсэн мэргэжлийн хандлага байв.

Ц.Элбэгдорж харин "Намайг баахан ухаад юм олоогүй. Монголдоо ирэн, очин байна" гэж яриа өгөв. Хууль, хяналтынхны дунд яригдсан "Дээрээс ирэх чиглэл" ямар байхаас үл шалтгаалж, АТГ одоо ажлаа хийж харуулдаг газар л даа. Хоёр дахь удаагаа сунгагдан ажиллаж буй З.Дашдаваагийн хуулийн хүний зарчим, үзүүлдэг манлайллыг эндээс одоо харах цаг. Хуульт орны Авлигатай тэмцэх газар шүү дээ.

Ц.Элбэгдорж 1992 оны анхны парламентын сонгуулиас эхэлж, 1996, 2008 онуудад ГУРВАН удаа УИХ-ын гишүүнээр, 1998, 2004 онуудад ХОЁР удаа Ерөнхий сайдаар, 2009, 2013 онуудад ХОЁР удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Тэрбээр өнөөгийн МоАХ-г анхлан үүсгэн байгуулалцаж, АН-ын даргаар ажиллаж, нийгмийн шилжилтийн 30 жилд ер тасралтгүй Монголын улс төрийн тэргүүн магнайд заларсаар ирсэн нэгэн.

Манай томчууд дунд олон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс нэлээд бий ч яг Ц.Элбэгдорж шиг Ерөнхий сайд, Ерөнхийлөгчөөр тус бүр хоёр удаа ажилласан хүн үгүй. П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын Ерөнхийлөгчөөр ажилласан хугацаанд МАНАН бүлэглэлийн суурь үүсэж, тодорхой хүрээнд бэхэжсээр байсан ч яг Ц.Элбэгдоржийн үед жинхэнэ оргилдоо хүрч хөгжсөн харагддаг.

Олон нийтийн мэдэхчлэн, Ц.Элбэгдоржийг хамруулан шалгах агуулга хэдэн арваараа. Тухайлахад,

  • Шүүхийн шатанд 2017 оноос хойш гацаад буй "Эрдэнэ үйлдвэр"-ийн 49 хувийг монголд оруулж ирсэн мөнгөний эх үүсвэрийн асуудал,
  • ЕТГ-ын даргаар нь ажиллаж байсан П.Цагааны "Ачит-Ихт"-ээс Ц.Элбэгдорж руу орж байсан гэгдэх асар их мөнгөний урсгал,
  • Суруга монголын газрыг Д.Дорлигжав тэргүүтэй хууль, хүчний томчууд булааж, хэрхэн зарсан талаарх асуудал,
  • С.Зоригийг хөнөөсөн гэх хэргийн мөрөөрх ДНК зэргээр хөвөрч өгнө өө.

Ядаж л АТГ Ц.Элбэгдоржид хамруулан нээсэн олон хавтаст хэргүүдээ эргэж харах цаг. Юм олоогүй нэрээр "унтуулсан" хавтаст хэргүүд одоо тэнд байж л байгаа.

Нэг үеэ бодвол олон нийт асар хэрсүү болсон байна.

Улс төр, мөнгөний бүлэглэлүүдийн хүчээр С.Баярцогт жишээ нь АН-ын генсек болчхож чадсан. Ситстем үйлчилж байгаа учраас нийтийн урсгалаа дийлчхэж байгаа. Аа, харин түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэвэл олон нийт дунд хуруугаа нийтээрээ өргөж үзүүлэх. С.Баярцогтод үүссэн нийтийн энэ дүгнэлт Ц.Элбэгдоржид ч яг ижил буйг сүүлийн өдрүүдэд өрнөсөн сошиал шүүмж, уур амьсгалаас харж болно.

Ард түмэн тэнэг биш. "Шувуу" ажиллагааны хүрээнд эх орондоо саатуулагдан ирсэн Т.Бадамжунай аймгуудын наадмын индэрт суухад шүүмжлэлтэй хандаж байгаа шиг олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Ц.Элбэгдорж эх орондоо ирчхээд ямар ч шалгалт шүүлэггүй гадагш буцаж одоход хуулийнханд алга ташихгүй юм.

Ямар ч цагт мэргэжлийн байгууллага мэргэшлийн ажлаа нүүр бардам хийх сайхан. Хийхэд нь талархаж, хийхгүй буйг шүүмжлэх нүд олон нийтэд сүүлийн жилүүдэд сайн улам сайн тогтсоор байна.

Саяхан Ерөнхий сайд Н.Учрал "Ц.Элбэгдоржид хилийн хориг тавьж шалгана" гэж мэдэгдсэн талаар сошиалд мэдээлэл тархсан. Үгүй, тэр тэгж мэдэгдээгүй. Тийм мэдээлэл тараасан пэйжүүдийг харин шалгуулах хүсэлт л өгсөн байгаа. МАН-ын ерөнхий уур амьсгал ийм болсон учраас олон нийт эдүгээ энэ намаас салж хагацахын мөн болж байна.

Энэ зуур Ц.Элбэгдорж чухам хэнийг төлөөлөн Монголд ирж, ямар тохироонд хүрээд буцахыг, араас нь ямар өрнөлүүд өрнөхийг хэрсүү уншигч та анзаарч л байгаарай. Намраас л их тодорхой өрнөөд эхлэх процессууд энэ өдрүүдэд тохирогоо хийж байгаа. Яг л. С.Баярцогтын хүүгийн хуримнаар түүнийг цагаатгахаар манай томчууд тохирч, тэр ёсоор үйл явц өрнөсөн шиг...

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Элбэгдоржийг үнэхээр шалгах үндэслэл байгаа бол хэн байхаас нь үл хамаарч хууль ижил үйлчлэх ёстой

иргэн
иргэн

Эд нар юу гэж Шалгах вэ дээ,,,,бүгдээрээ адилхан *Но*- той юм чинь,

Зочин
Зочин

Heniig ch yalgaagui huuliin daguu shalgadag bol ard tumen iluu itgeltei bolno

Зочин
Зочин

Хуулийн байгууллага улс төрөөс ангид ажиллаж чадвал хамгийн зөв шийдэл болно

Зочин
Зочин

Elbegdorj bolon busad bugded adilhan huuli uilchleh yostoi gej bodoj bn

Зочин
Зочин

Хэрэв хэрэггүй бол цагаатга, хэрэгтэй бол шалга, дундаас нь унтуулах хэрэггүй

Зочин
Зочин

Huuli neg hund zoriulagddag bish bugded adilhan baih heregtei

Зочин
Зочин

Олон нийтийн эргэлзээг тайлах хамгийн зөв арга нь ил тод шалгалт байх

Зочин
Зочин
Reply to  Зочин

ха ха эйпштентэй хүүхэд шарж идсэн гэж итгэдэг хүн Их хуралд суудаг гэсэн үү

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи өөрөө ха ха байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Нээх ариун юм шиг хүүхдийн мах идсэн гэдэгт итгэдэг ч гэх шиг. Итгэх байтугай Эпштэйн үдэшлэг зохион байгуулж, хар тамхи хэрэглэж, ширээн дээр манайхны ууц шиг хүүхдийн мах тавьсан, идсэн нь нотлогдсон ш дээ. Ийм зүйл нь илэрсэн учраас амиа хорлосон байдаг. Эби тэр хүнтэй найзалж, байнга зочилдог байсан. Эби бол зүгээр тамхи татдаггүй хүн. Яахаараа улзахдаа "тамхи" татъя гэж мессэж бичихэв. Хамтдаа юм ууж, хар тамхи хэрэглэж байсан нь ч үнэн. АНУ Эпштэйнтэй холбогдсон хүн болгоныг шалгаж эхэлдсэн. Эби түүнээс зугтаж Монголд ирсэн нь ч бас үнэн.

Зочин
Зочин

Shalgah shaardlagatai bol hurdan shalgaad dugneltee gargah heregtei

Зочин
Зочин

Улс төрийн нөлөөгүй шударга шалгалтыг хүмүүс л хүсэж байна

Зочин
Зочин

Hen ch baisan huuliin omno hariutslaga huleeh yostoi

Зочин
Зочин

Шалгахгүй удвал хардлага улам л нэмэгдэнэ

Зочин
Зочин

Ajlaa mergejliin tuvshind hiih ni hamgiin chuhal

Зочин
Зочин

Үнэн нь тогтоогдоосой гэж хүсэж байна

Зочин
Зочин

Barimt notolgoond undeslej shiideh ni zuv

Зочин
Зочин

Хэн нэгнийг хамгаалах ч хэрэггүй, урьдчилж буруутгах ч хэрэггүй

Зочин
Зочин

Оросын шенокын тавиулууд, эрх чөлөөний алтан харайцаануудыг намнаж дөнгөхгүй

Зочин
Зочин

Битгий ШАА.

Холбоотой мэдээ

Back to top button