НИЙГЭМ
БНСУ-д амьдардаг, зургаан настай монгол хүү цуглуулсан мөнгөөрөө эх орондоо 200 маск хандивлажээ

Коронавирусийн халдвар Монгол Улсад аюулын харанга дэлдэж буй. Тус халдвараас урьдчилан сэргийлэх аргуудын нэг нь амны хаалт. Гадаадад амьдардаг монголчууд сайн үйлсийн аян зохион байгуулж, Монгол Улс руугаа амны хаалт илгээсээр буй.

БНСУ-д амьдардаг, зургаан настай Бүрэнбатын Ертөнц хүү цуглуулсан мөнгөөрөө хүүхдийн амны 200 хаалт худалдан авч, эх орондоо илгээжээ. Түүнд ЭМЯ талархаж буйгаа илэрхийлэхдээ “ЭМЯ өөрийн цахим хуудсандаа "Эх оронч бяцхан иргэндээ гүнээ талархаж байна. Бид Б.Ертөнц хүүгийн илгээсэн амны хаалтыг Хүүхдийн төв сувиллын бяцхан багачуудад хүргүүлнэ” гэжээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
баярллаа сайн байна.ёстой сайн хүү байна эрүүл энхийг хүсэе чамд
Ийм хүүхэд сэтгэл гаргаж байхад нөгөө төрийн томчууд баячууд өчүүхэн ч сэтгэл алгаа хөөрхий
Zarim em hangan niilegch bolon uildverlegch nar icheesei