ЭДИЙН ЗАСАГ

Ипотекийн зээлийн хүү 8-14 хувь болно

Өнөөдрийн байдлаар зарим арилжааны банкууд дээр орон сууцны ипотекийн 6 хувийн зээл УИХ-ын намрын ээлжит чуулганыг хүртэл түр зогссон байна.

Учир нь Хот, барилга байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан УИХ-ын хаврын ээлжит чуулганы төгсгөлд Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг өргөн барьсан юм. Уг хуульд ипотекийн зээлтэй холбоотой зарим агуулгууд өөрчлөгдөж байгаа тул хуулийн төслийг хэлэлцэн батлах хүртэл арилжааны зарим банк ипотекийн 6 хувийн зээлийн олголтыг түр хойшлуулаад буй аж.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Манайхаас санхүүжилт хэвийн олгогдож байгаа. Ипотекийн 6 хувийн зээл зогссон зүйл байхгүй” хэмээсэн юм.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Ипотекийн зээлийн хүүг 8-14 хувийн шатлалтай болгох, орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкаар дамжуулан ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлснээр зээлд хамрагдах хүлээлгийн хугацаа 1-2 жил болж буурна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button