Ерөнхийлөгчийн суудал мөрөөдсөн У.Хүрэлсүхийн найзууд дотооддоо ингэж салцгаажээ
МАН-аас 2027 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хэн болов чиг өнөөгийн төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн бүрэн ивээл дор, түүний зөвшөөрлөөр мандатаа өвөрлөх нь нэгэнт тодорхой логик.
У.Хүрэлсүх өргөн дэлгэр хүрээлэлтэй мэт харагддаг ч яг багцалбал маш цэгцтэй цөөн хүрээллээр урагш явсан дүр. Энэ хүрээлэл дундаас нь 2027 оны Ерөнхийлөгчид нэр дэвших хувилбар хамгийн бодитой яригдаж буй.Тэр хэрээр тэд нэг саван дотор бөөндөө сууж, ганцхан дүр дээр нэгдэх боломжгүй. Тэдний өнөөгийн дотоод нөхцөл байдал Ерөнхийлөгчийн сонгуулийн марафонд доорх байдлаар хуваагджээ. Дэлгэрүүлбэл,
Нэг. Г.Занданшатар хамгийн рейтинг өндөртэй ч одоогийн төрийн тэргүүний багийн дэмжлэг байхгүй тул ИЗНН-аас дэвших хувилбарыг давхар хөнджээ
МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө тодорхой илэрхийлж, олон нийтийн ажлаа тасралтгүй, ил тод хийсээр яваа дүр бол Г.Занданшатар. Ерөнхий сайд байхаасаа л Ерөнхийлөгчийн суудлын төлөөх алхмуудаа хэдийнэ өрөөд эхэлсэн нь харагддаг.
Г.Занданшатарын талд МАН-ын лидерүүдээс төдийлөн онцлох хүн одоогоор байхгүй. Тэрбээр Ц.Анандбазар, П.Цэрэнпунцаг нарын дэмжлэгээр олон нийтийн гол ажлуудаа амжуулж буй. Ерөнхийлөгчийн багаас ойр хүн түүнд одоогоор алга байгаа ч горилогчдоос судалгаагаар хамгийн өндөр магадлалтай хүнээр Г.Занданшатар нэрлэгдсэн нь анхаарал татав.
Нэгэнт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шулуудсан тул намаасаа шахагдсан тохиолдолд ИЗНН-аас нэр дэвших хувилбараар уулзалтууд хийсэн гэгдэж буй. Нэг ёсондоо Г.Занданшатар МАН-аас биш ч өөр улс төрийн намаас нэр дэвшихээр ажиллах нь тодорхой болжээ.
Хоёр. У.Отгонбаяр, Н.Ганибал тэргүүтэй Сүхбаатарынхан Б.Жавхланг дэмжинэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Сүхбаатар аймгийн МАН-аас Б.Жавхланг, АН-аас Ж.Батсуурийг дэмжих магадлал хамгийн өндөр. Сангийн сайд асан Б.Жавхлантай ямагт ойр харилцаатай явж ирсэн У.Хүрэлсүхийн хувьд өнгөрсөн зуны Хөвсгөл аймгийг тойрсон уулзалтад нь тэр багтсан байв.
Ерөнхийлөгчийн төрсөн дүү У.Отгонбаяр Сүхбаатар аймгийн МАН-д нөлөөгөө тэлж, энэ хүрээллээсээ Б.Жавхланг дэмжихээр ажиллаж буй аж. Сүхбаатар аймаг Баянхонгор, Увсыг бодвол нэгдэхээ хүрвэл нэгддэг онцлогтой. Тэр ч утгаараа нэгэн үес намаасаа Ерөнхийлөгчид нэр дэвших боломж мөрөөдөж явсан Ж.Батсуурийг орхиж, АН-аас Н.Ганибал ч Б.Жавхланг дэмжиж байгаа аж.
Б.Жавхлангийн хувьд Сангийн сайдаар хамгийн удаан ажиллаж, өнгөрсөн хавар нутгийн ахаасаа Гавьяат эдийн засагч нууцханаар хүртээд, хаврын чуулганыг өндөрлүүлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр эс дэвшлээ гэхэд Н.Учралын оронд Засгийн газрын тэргүүнээр ажиллах хувилбарт хамгийн их нэрлэгдэж буй дүр юм.
Гурав. Ж.Энхбаярыг Я.Содбаатараас гадна Х.Хэрлэн, Н.Дэлгэрнаран, Г.Ёндон нарын ТӨХК, агентлагаас мөнгө босгогчид дэмжинэ
ЖДҮХС-гийн зээлийн муу нэр холбогдохоосоо өмнө Ж.Энхбаяр "УИХ-ын дарга болох, Ерөнхийлөгч болох" хэдхэн мөрөөдөлтэй байв.
Гэвчиг ЖДҮ хэргээс хойш түүнийг олон нийт алга ташиж хүлээж авахаа болиод асар удав. Гадаад харилцааны голлох бодлогыг зангиддаг гэж өөрийгөө тодотгодог Ж.Энхбаяр саях ШХАБ-аар хойт хөршийнхөнд ил цагаан мадлуулж, элдэвчлүүлсээр ирсэн гэгдэж буй. Гэсэн ч тэр хэзээд Ерөнхийлөгч болох амбицаас ухарч байсангүй.
Энэ удаад түүнийг нэгэн цагт жагсаалтынх нь өмнөх дэсийг гуйж явсан Я.Содбаатар намаас нь дэмжихээр байгаа аж. Я.Содбаатар гэвчиг МАН-ын генсекийн хувиар Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахаасаа өмнө хөөгдөхөөр эгзэгтэй дүр. Ямартай ч Ж.Энхбарт Я.Содбаатараас гадна "Эрдэнэт үйлдвэр"-ийн дарга Г.Ёндон, ГЕГ-ын дарга П.Дэлгэрнаран, УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн нарын ТӨХК, агентлагаас мөнгө босгогчид байгаа аж.
Мөн саяхан эх орондоо ирээд буй ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг хамаг бооцоогоо Ж.Энхбаярт тавьж, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг шилжүүлэн авах Засгийн газрын ажлын хэсгийн ахлахын байр суурь түүнд шилжээд буй. Улмаар Д.Эрдэнэбилэгийн багийн зүтгүүлсэн Ноён уулын тусгай хамгаалалттай цэгээс нэг хэсгийг тасдаж авах алтны хуулийн төслийг ч Ж.Энхбаяр сугавчилж яваа юм.
Ерөнхийдөө У.Хүрэлсүхийн найзуудаас энэ хугацаанд Ж.Энхбаяр хамгийн их мөнгөтэй хэсгүүдийг өөртөө татаж авсан нь энэ.
Дөрөв. Хуучин Миеэ фракц С.Бямбацогтыг дэмжих, эсвэл ухрах хувилбар
"Би УИХ-ын дарга болвоос Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй" гэж ам шүд алдан байж спикер болсон хүн бол С.Бямбацогт. УИХ-ын дарга болсноосоо хойш Я.Содбаатар Хархорумд ээлжит бус чуулган хуралдуулна гэхэд ч сөрсөнгүй. Н.Учралыг өөрт ирэх галаа түүн рүү хэдэнтэй шилгээхэд ч ил цагаан эсэргүүцсэнгүй.
"Ерөнхийлөгчийн ойрын хүмүүсийн дургүйг хүргээд яахав" гэх жимээр яваа түүнд Ерөнхийлөгчид нэр дэвших мөрөөдөл нь хэвээр байгаа юу гэвэл байгаа. С.Бямбацогтыг Ерөнхийлөгчийн хүрээллээс нутаг нэгт Сангийн сайд С.Мэндсайхан, Увсаас Б.Чойжилсүрэн, MCS төлөөллөөс Л.Энх-Амгалан тэргүүтнүүд дэмжиж буй аж.
Ерөнхийчилбөл, хуучин М.Энхболдын фракцын суурь С.Бямбацогтыг дэмжиж байгаа логик юм. Тэд басхүү ухраад У.Хүрэлсүхийн "гэм зэмгүй" ангилалд нэрлээд буй Н.Энхболд, Ө.Энхтүвшин нарыг ч дэмжчихэж болно. Гэхдээ аль ч тохиолдолд ялах магадлал магад хамгийн бага хэсэг энэ бөөгнөрөл болж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Занданшатар нь дээр байх
bvtehgui mangar
G.Zandanshatar uuriin zamaar yavj bgaa ni haragdaj bn, nam dotroo demjleg muutai bol uur namaar damjij oroh huvilbar ch bodit baij magadgui
Улс төрийн хүрээлэл доторх эрх мэдлийн хуваарилалт улам тодорхой болж байх шиг. Эцсийн шийдвэрийг хэн гаргах вэ гэдэг нь хамгийн сонирхолтой нь байна
Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэлээн өмнө ингэж фракц фракцаараа хуваагдаж байгаа нь улс төрийн өрсөлдөөн аль хэдийн эхэлснийг харуулж байна
Нэр дэвшигчээсээ илүү ард нь хэн хэнийгээ дэмжиж байгаа нь анхаарал татаж байна. Улс төрд нөхөрлөлөөс илүү ашиг сонирхол хүчтэй гэдэг нь харагддаг
Сонгуулийн жил болоогүй байхад суудлын төлөөх марафон эхэлчихсэн юм биш үү. Ард иргэдийн асуудлаас илүү эрх мэдлийн тохироо яригдаад байх шиг
Ene uls turd hen ni heniihee tald zogsoj bgaag oilgoh geheer bur tolgoi ergeheer yum bolj bn shuu
Ene bol zugeer neg songuuli bish, ard ni mash ih erh medel bolon ashig sonirhol yavj bgaa ni ilt sanagdaj bn
Хэн Ерөнхийлөгч болохоос гадна хэн хэнийхээ багт орж, хэн ямар ашиг сонирхлоор дэмжиж байгааг олон нийт илүү анхаарах хэрэгтэй
Хуучин фракцууд дахин сэргэж, шинэ нэрээрээ байр сууриа бэхжүүлэх гэж байгаа юм шиг л харагдаж байна. Сонгуулийн өмнөх улс төр улам ширүүсэх нь дээ
Uls turchid hoorondoo heniihee tald bgaagaar ni bish, yu hiij uls orondoo yu uldeesneer ni unelmeer bn
Сонгууль ойртохоор л улс төрчдийн жинхэнэ холбоо, сонирхол ил гардаг даа. Одооноос эхэлж байгаа хөдөлгөөнүүд их юм хэлж байна
Бодит рейтинг, ард түмний дэмжлэг хоёр хамгийн чухал нь. Доторх тохироогоор хэн нэгнийг хүчээр гаргавал сонгогчид эцэст нь дүгнэлтээ өгнө
Humuus odoo ner devshigchdiin ard bgaa humuusiig bas sain harah heregtei. Hen heniihee tald bgaag medeh ni chuhal yum bn
Улс төрийн тоглолт ингэж эрт эхэлж байхад иргэдийн амьдралд хэрэгтэй бодлого, ажлын талаар хэн ярих вэ гэдэг нь л сонин байна
Hurelsuhiin hureelend baisan humuus hurtel uur uur tal ruu huvaagdaj bgaa ni erh medliin ursgal ih uur bolohiig haruulj bh shig
Жавхлан бол хамгийн новшийн хулгайч мөнгөний төлөө юу ч хийж хэниэй ч нийлэхэд бэлэн бузар
Хамгийн дөнгүүр нь занданшатар ядаж ном уншдаг юмдаа
Монголчууд дандаа бөх, булчинтай, уурхайчин, гэсэн маанагуудыг еөк болголоо. Одоо оюунлаг хүн хэрэгтэй байна аа.
МАНААС ХЭН Ч ДЭВШЭЭД НЭМЭРГҮЙ.
Byambatsogt n hamaagui deer bhdaa