НИЙГЭМ

А.Намсамандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал А.Намсаманд нарын хоорондын маргаан дээд цэгтээ хүрснээс хоёр хоногийн дараа Засгийн газраас түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.

Тодруулбал, А.Намсаманд есдүгээр сарын 14-нд хэвлэлийн хурал хийхдээ С.Амарсайханыг ШШГЕГ-ын дотоод томилгоонд оролцож, өөрийн жолоочийн эхнэр, төрсөн дүү болон бусад хүмүүсийг удирдах албан тушаалд томилохыг шаардсан, биелүүлэхгүй тохиолдолд дарамт шахалт үзүүлдэг хэмээн мэдэгдсэн.

Харин С.Амарсайхан уг мэдээллийг няцааж, А.Намсаманд болон ШШГЕГ-ын зарим удирдлагатай холбоотой төсөв, хөрөнгө, орд ашиглалт зэрэг хэд хэдэн асуудлыг хөндөн мэдээлэл өгсөн юм. Ингэснээр сайд, агентлагийн даргын хоорондын маргаан зөвхөн томилгооны асуудлаар хязгаарлагдахгүй, ШШГЕГ-ын үйл ажиллагаа болон бусад холбогдох асуудлыг хамарсан зөрчил болж өргөжсөн.

Энэ дуулианы дараа өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдсан нөхцөл үүссэн тул ХЗДХ-ийн сайд болон харьяа байгууллагын дээд, дунд шатны зарим удирдлагыг хамтад нь чөлөөлж байгаагаа мэдэгдсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЖДҮ-гийн 950 саяыг авч байсан шигээ 3.5 тэрбумыг хувийн сургуульдаа авах асуудал бол энэ шуугианд дарагдаад өнгөрөх ёстой л байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button