Нийгмийн

Талийгч Ц газарт унахаасаа өмнө амиа алдсан байж болзошгүй

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 09-10 нд шилжих шөнө 23 настай Ц 13 давхраас унаж амиа алдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл талийгаачийн шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарчээ. Түүний үхэлд гаднын нөлөө орсон байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан байна.

Талийгаачийн найз залуу О.Боргил цагдан хорих 461-р ангид хоригдож байгаа аж. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач унахаасаа өмнө нас барсан юм уу зүрх нь зогссон байж болзошгүй хэмээн үзжээ. 

Талийгаач Ц-ийн аав О.Боргил нь өмнө нь зам тээврийн осол гаргаж хүний амь хохироож байсан бөгөөд уг хэрэгт ямар нэгэн ял шийтгэл аваагүй гарсан хэмээн нэгэн ярилцлагандаа ярьсан билээ. Мөн О.Боргилыг талийгаач Ц-д гар хүрдэг байсан талаар найзууддаа хэлж, зодуулсан зурагаа явуулж байсан байна.

Ж.ДӨЛГӨӨН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button