Пап Лео уушгин дахь жижиг ургацгаа авхуулах мэс засалд орно
Пап Лео ням гарагт /2026.10.11/ мэдэгдэл хийхдээ саяхан эрүүл мэндийн үзлэгт ороход уушгинд нь жижиг хэмжээний зангилаа илэрсэн гэжээ. Тэрбээр энэ долоо хоногт тус ургацгийг авхуулах мэс засалд орох болсон байна. Пап Лео Гэгээн Пэтрийн талбайд ням гарагийн номлол уншихдаа энэ талаар мэдэгдэж, зангилааг эрт илрүүлсэн гэжээ. Тэрбээр “Эмч нар нар мэс засал хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ийм учир эмч нарын зөвлөсний дагуу зангилааг авхуулах мэс засал хийлгэхээр шийдсэн” гэсэн юм.
Уушгины зангилаа гэж уушгины дэлбэнд үүссэн жижиг хэмжээтэй, өөрчлөлттэй эс бүхий ургацгийг хэлдэг. Аливаа зангилаа хортой хавдар байх магадлалтай байдаг юм. Америкийн Цээжний хөндийн өвчин судлалын нийгэмлэг (American Thoracic Society) мэдээлснээр уушгины зангилааны тав хүрэхгүй хувь нь хорт хавдар болж хувирдаг байна. Энэхүү эрсдэл нас ахих, зангилааны хэмжээ томрох, тамхи татах зэрэг хүчин зүйлсээс хамаарч нэмэгддэг.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.