НИЙГЭМНийгэм мэдээ

6000 мод, сөөгөөр “Тэрбум мод” логог дүрсэлж төгөл байгуулжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний санаачилгаар “Алтан намар – Мод тарих улирал” аяны хүрээнд 2026 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнд “Тэрбум модны төгөл” байгуулах арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

МУИС-ийн “Ой судлалын үндэс”, “Ой ба иргэний оролцоо” хичээлийг сонгон судалж буй 500 гаруй оюутан, залуус багш нарынхаа хамт оролцож, нийт 6,190 мод, сөөгөөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний логог дүрсэлсэн төгөл байгууллаа. Тус төгөлд 4,500 хайлаас, 1,600 голт бор, 90 улиас тарьсан юм.

Оюутнууд 49 багт хуваагдан, мэргэжилтнүүдийн зааварчилгааны дагуу мод тарьж, тарилт, арчилгааны талаар мэдлэг, дадлага эзэмшлээ. Төглийн төлөвлөлт, багуудын байршил, тарих модны тоог “Тэрбум мод” нэгдсэн системд 2D, 3D хэлбэрээр байршуулсан нь ажлыг уялдуулан зохион байгуулахад дэмжлэг боллоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button