НИЙГЭМНийгэм мэдээ

"Нэг ширхэг шүд цоорсон ч хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй"

Сурагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэг болон хөгжлийн өөрчлөлтийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгийг орон дааяр 1, 6, 10-р ангийн хүүхдүүдэд хийж буй. Цэцэрлэг, сургуульд суурилсан эрт илрүүлгээр шүдний цоорол, харааны өөрчлөл, хавтгай тавхайн өвчлөл түгээмэл байна. 

Хүүхдийн шүдний эрүүл мэнд нь биеийн ерөнхий эрүүл мэндтэй шууд холбоотой. Нэг ширхэг шүд цоорсон байсан ч халдвар тархах, хоол боловсруулах үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэл дагуулдаг тул эрт илрүүлгийн үеэр шүдний өвчлөлтэй хүүхдүүдийг дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлэн, цаашдын оношилгоо, эмчилгээнд хамруулж байна.

Мөн эрт илрүүлгийн үзлэгээр хүүхдүүдийн дунд хавтгай тавхайн эмгэг буюу хөлийн улны нум хангалттай хөгжөөгүй, эсвэл удаан хугацаанд тохиромжгүй гутал өмсөх зэргээс үүдсэн эмгэг юм.  Энэ нь хөлийн байрлалд өөрчлөлт үүсгэж, улмаар биеийн тэнцвэр алдагдах, нурууны байрлалд сөргөөр нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button