НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Монгол Улсад анхны ардын сургууль байгуулагдсан өдөр тохиож байна

Өнөөдөр буюу 2026 оны аравнэгдүгээр сарын 1-нд болох үйл явдал.

Монгол Улсад анхны ардын сургууль байгуулагдсан өдөр тохиож байна. 

10:00 цагт: УИХ дахь намуудын бүлэг хуралдана.

10:00 цагт: Агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөөний төслийн нээлттэй хэлэлцүүлэг ГХЯ-нд болно. 

-Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөрт зориулсан олон талт уулзалт Хэвлэлийн Хүрээлэнгийн мэдээллийн төвд болно.

“Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд гарч байна.

Үзэсгэлэн:

-Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 6-ныг хүртэл гарна.

-“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарын 19-нийг хүртэл гарна. 

Хилийн чанадад:

-Сенегалын нийслэл Дакар хотноо “Africa welcomes, Dakar celebrates” уриан дор Залуучуудын Олимпын наадам энэ сарын 13-ныг хүртэл болно.

 -Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан  холбоосууд” үзэсгэлэнгээр энэ сарын 22-ныг хүртэл оролцоно.

-Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер

МАН-ынхаар бол Монгол ердөө 100 жилийн настай. Өмнө нь юу ч байгаагүй Хүннү ч Чингэс ч гэж байгаагүй. Монгол-Зөвлөлтийн найрамдлаар Монгол үүссэн Коммунист ёсны мэнд хүргэе. Нөхдөө Ура. Ард түмэн бол юу ч эрээчиж болох цэвэр цаас (Мао). Тэднийг яаж ч хуурч болно ТИЙМЭЭ

Холбоотой мэдээ

Back to top button