НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын өдөр тохиож байна
Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 29-нд болох үйл явдалууд.
09:00 цагт: “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
14:00 цагт: “Санхүүгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын эрх ашиг ба аудиторудын үүрэг, хариуцлага” сэдэвт зөвлөгөөн Галлериа Улаанбаатар төвд болно.
- "Хүний эрх хамгаалагчийн сургагч багш бэлтгэх" сургалт зохион байгуулна.
- “Ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн-2026” үзэсгэлэн худалдаа Мишээл Экспо төвд болж байна.
- Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.
- Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна.
Үзэсгэлэн:
- Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна.
- “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
- “Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
- БНСУ-ын Сөүл хотод Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны X хуралдаан эхэлнэ.
- Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
- Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.
- Берлин хотын “Жеймс Симон” галерейд “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” олон улсын тусгай үзэсгэлэн 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ныг хүртэл гарна.
Б.САНАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.