НИЙГЭМНийгэм мэдээ

Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно

Өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 28-нд болох үйл явдалууд.

09:00 цагт: Хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг үзүүлэх чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг нийслэлийн Онцгой байдлын газрын хурлын танхимд болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.

10:00 цагт: “Их Монгол улсын дипломат бодлого: Түүх, орчин үе” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.

11:30 цагт: Тархины харвалтын нийгэмлэгээс “Тархины харвалттай тэмцэх дэлхийн өдөр 2026”-ын талаар Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

14:00 цагт: МУСГЗ Ж.Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Шуудангийн хайрцаг 44/316”, “Найрсаг байгаасай” номын нээлт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болно.

15:00 цагт: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах үйл ажиллагааны талаар хэлэлцүүлэг, мэдлэг, туршлага солилцох уулзалт МУБИС-д болно.

  • -Хуульчийн мэргэжлийн шалгалт эхэлнэ. 
  • -Шатрын эрэгтэйчүүдийн 64, эмэгтэйчүүдийн 56 дахь удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болж байна.

Үзэсгэлэн:

  • -Уран бүтээлч Б.Очирсүрэнгийн “Монгол хатдын домог” үзэсгэлэн Хаан банкны үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 
  • -“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна. 
  • -Зураач, урлаг судлаач П.Байгалийн “Дээд эс” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 11 дүгээр сарын 6-ныг хүртэл гарна.
  • -“Социализмаар аялцгаая” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд 11 дүгээр сарын 19-нийг хүртэл гарна. 

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button