Гадаад мэдээДЭЛХИЙ

Трамп Иранд цохилт өгөх магадлал бага гэж хэлсний дараа газрын тосны үнэ буурав

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ням гарагт /2026.11.08/ мэдэгдэл хийхдээ Ираны дайныг дуусгах хэлэлцээрт ахиц гарч байгаа тохиолдолд цохилт өгөх тушаал гаргахгүй гэжээ. Түүнийг ингэж хэлсний дараа буюу даваа гарагт /2026.11.09/ арилжаа нээгдэхэд Брент маркийн газрын тосны фьючерс 5.85 хувиар буурсан байна. Мөн өнөөдөр Азийн арилжаа эхлэхэд тус фьючерс 0.88 хувиар буурч баррель нь 91.755 ам.доллароор арилжиж байгаа юм. АНУ-ын WTI маркийн газрын тос мөн даваа гарагт 4.38 хувиар буурч, өнөөдөр үргэлжлэн 1.15 хувиар буурснаар баррель нь 85.836 ам.доллароор арилжиж байна.

Ираны батлан хамгаалахын өндөр албан тушаалтан мэдэгдэхдээ, Вашингтон зургаадугаар сард байгуулсан анхан шатны хэлэлцээнд тусгагдсан долоон нөхцөлийг биелүүлэх бодит алхмууд хийхгүй бол Техран хэлэлцээ хийхгүй гэжээ. Үүнд Ливан, Иран гэх мэт бүх фронт дээрх дайсагналыг зогсоох, Ираны царцаасан хөрөнгийг суллах, эдийн засгийн хоригуудыг цуцлах, дайнтай холбоотой хохиролд нөхөн төлбөр олгох гэх мэт шаардлага багтаж байгаа юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button