НИЙГЭМНийгэм мэдээ

Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдэд зам ашигласны төлбөр төлөхгүй

НИТХ-ын ээлжит IX хуралдаан болж байна. Хуралдаанаар НИТХ-ын Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай 24/29 тогтоолын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулжээ. Тухайлбал, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд ирэх оны зам ашигласны төлбөрөөс дүйцүүлэн хасаж тооцох саналыг НИТХ-д оруулсан юм. Ингэснээр 7 хоног бүр замын хөдөлгөөнд оролцохыг хязгаарласнаас бусад өдөрт тэгш сондгойгоор зорчуулсан бол зам ашигласны төлбөрөөс чөлөөлөхөөр боллоо. 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор цагаан сар, есдүгээр сарын 1-ний бэлтгэл ажлын үеэр болон олон улсын томоохон хурал зөвлөгөөний үед автомашины улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулах  зохицуулалт хийдэг. Нийслэлээс иргэдийн автомашин унах эрхийг хязгаарлаж байгаа тохиолдолд татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй гэсэн зарчим барьж буй гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва онцолж байгаа юм. 

Нийслэлийн хэмжээнд 744246 авто тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс дугаарын хязгаарлалтад хамрагдах 720122 авто тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button