НИЙГЭМНийгэм мэдээ
Гармаар гарч явсан гурван машин өнгөрсөн шөнө голд суужээ

Өвөрхангай аймгийн Тарагт сумын Алтантал багийн нутгаар урсах Онги голын Алтан талын гармаар гарч явсан гурван машин өнгөрсөн шөнө голд суужээ. Тус аймгийн Сант сумаас Арвайхээр сум руу зорчиж явсан иргэн Б-гийн RX450 загварын машин дөрвөн зорчигчтой явсан бол иргэн О “Приус 41” загварын машиндаа ганцаараа явжээ. Иргэн Ц-гийн “Premio” загварын машинд гурван зорчигч явж байсан аж.
Уг гарам тус аймгийн төвөөс урд зүгт 25 км, сумын төвөөс зүүн урд зүгт 60 км зайтай. Жолооч нар арваннэгдүгээр сарын 16-ны 23:23 цагт тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарт хандаж, тусламж хүссэн байна. Тэднийг аврагчид татан гаргалаа.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.