НИЙГЭМНийгэм мэдээ

51.2 мянган тонн түлш нөөцөлжээ

Нийслэлийн айл өрхийн өвлийн хэрэгцээнд зориулж энэ сарын 15-ны байдлаар 51.2 мянган тонн түлш нөөцлөөд байна. Үүнээс хагас коксон түлш 51,145 тонныг эзэлжээ.

Энэ өвөл 280 мянган тонн хагас коксон түлш татан авахаар төлөвлөөд байгаа. Нийслэлийн 182.5 мянган өрхийг түлшээр хангах 26 агуулах, борлуулалтын 448 цэг, 38 компанийн 239 тээврийн хэрэгслийг ажиллуулж байна. “Хотула” аппликейшн хэрэглэгчийн тоо 182,572 болж нэмэгджээ.

Тавантолгой түлш ХХК өвлийн бэлтгэлийг хангаж, хагас коксон түлшний татан авалт, тээвэрлэлт, борлуулалт, чанарын хяналтыг нэмж байгаа ажээ.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button