Луу, хулгана, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Аргын тооллын арваннэгдүгээр сарын 18. Билгийн тооллын шинийн 9. Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын улаан бич өдөр. Мэнгэ 2 хар, суудал ус, чөдөр-23, идэр барилдлагатай. Хутганы ир өдөр.
Өдрийн нар ургах, шингэх цаг: 08:02-17:12.
Өдрийн сайн цаг: Нохой (19:40-21:40), хулгана (23:40-01:40), үхэр (01:40-03:40), луу (07:40-09:40), могой (09:40-11:40), хонь (13:40-15:40).
Үс засуулахад: Өчүүхэн өвчин тусах тул муу.
Хол газар явагсад: Зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
Тухайн өдөр луу, хулгана, бич, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг зурхайд зөвлөжээ.
Замд гарах, мал номхруулж уналга эдэлгээнд сургах, дээл хувцас болон гэр орны хэрэгсэл эсгэх, арилжаа наймаа хийхэд сайн.
Харин үс засуулах, хурим хийх, эд мал худалдан авах, бэрийн үйл хийх, малын үс ноос хяргах, үхэгсдийн үйлд муу хэмээн зурхайд буужээ.
Лхагва гарагийн хувьд эд юм бүтээх, багш шавь болох, бичиг зурхай зурах, ураг садан болох, оёж хатгах, шинэ гэр, байшингийн суурь тавих, газар хагалах, тариа ногоо тарих, замд гарах, нүүдэл хийх, худалдаа наймаа эрхлэхэд сайн өдөр ажээ.
Б.Гэгээ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.