Гадаад мэдээДЭЛХИЙ

Нью-Йоркийн Талархлын баярын парад 100 жилийн түүхэнд анх удаа хойшлов

Нью-Йорк хот жил бүр зохион байгуулдаг “Macy’s”-ийн Талархлын баярын парад бямба гарагт /2026.11.28/ явагдах болж хойшлогджээ. Ингэснээр тус парад өнгөрсөн 100 жилд анх удаа хойшлогдсон байна. Пүрэв гарагт /2026.11.26/ явагдах ёстой байсан ч салхи, шуурга бүхий цаг агаарын таагүй нөхцөл байдал үүссэн тул зохион байгуулагч нар ийм шийдвэр гаргажээ.

“Macy’s” их дэлгүүрийн сүлжээ мэдэгдэл хийхдээ “Парадын оролцогч, үзэгчдийн аюулгүй байдал бол бидний тэргүүлэх чиглэлийн зорилт. Ийм учир хот болон агентлагийн түншүүдтэйгээ нягт зөвлөлдсөний дараа бид энэ жилийн парадыг хойшлуулах шийдвэр гаргасан” гэсэн байна. Одоо тус парад бямба гарагийн /2026.11.28/ өглөө орон нутгийн цагаар 08:30 минутад эхлэх юм. “Macy’s”-ийн парад 77-р гудамжнаас эхлэн Манхэттэнээр дамжин, Хэралд талбай дахь тус компанийн гол дэлгүүр хүртэл үргэлжилдэг байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button