ДЭЛХИЙ
Хонг Конгод шинэ коронавирусийн улмаас нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ
Хонг Конгод Covid-19 буюу шинэ төрлийн коронавирусийн халдвараар нас барсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Тэрбээр Принцесс Маргарет эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 70 настай эр байсан бөгөөд хоёрдугаар сарын 14-ний өдөр анх коронавирусээр халдварласан нь тогтоогдсон байна.
Тус улсад одоогийн байдлаар шинэ коронавирусээр өвчилсөн 62 тохиолдол бүртгэгдээд буй юм. Одоогийн байдлаар БНХАУ-тай хиллэдэг зарим хилийн боомтуудаа хаагаад буй бөгөөд Хятадын газар нутгаас ирж буй иргэдийн хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан билээ.
Х.ЭРХЭС
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.