НИЙГЭМУЛС ТӨР

Улсын дээд шүүх: Ардчилал шинэчлэлийн намыг бүртгэлээ

Ардчилал шинэчлэлийн нам /АШН/-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Э.Бямбацэрэн нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өнөөдөр хэлэлцжээ.

Хүсэлт гаргагчаас ирүүлсэн баримт болон намын дүрэм, мөрийн хөтөлбөр нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцсэн гэж Дээд шүүх үзэж, уг намыг улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн байна.

Ингэснээр Ардчилал шинэчлэлийн нам нь Монгол Улсад улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болж байгаа бөгөөд Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон бусад хуульд нийцүүлж үйл ажиллагаагаа явуулахыг Дээд шүүх даалгажээ.

Ардчилал шинэчлэлийн нам нь улсын бүртгэлд бүртгэлтэй 36 дахь нам болж байгаа юм гэж Улсын дээд шүүхээс мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button