НИЙГЭМ

“Мартын 8”, Цэргийн баярыг тэмдэглэхийг хориглолоо

Улсын онцгой комиссын өчигдрийн /2020.03.01/ хуралдаанаар улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн 06:00 цагт нээхээр болов.  Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг гуравдугаар сарын 2-ны өдрөөс гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.  БНСУ, Япон Улс, Итали улс, Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол улсын иргэдийг өнөөдрөөс эхлэ энэ сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болсон билээ. 

Түүнчлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Tsolmon
Tsolmon

Demjij bn ene olon utaggui bayruudaa bolih heregtei jild tsagaan sar naadam 2 oo l hiij baiya

Иргэн
Иргэн

Дэмжиж байна.Эрүүл байвал энэ жилийн наадам үзнээ.

Батмөнх
Батмөнх
Reply to  Иргэн

Энэ олоп баярыг цөөрүүлэх нь зөв

Зочин
Зочин

кесерово хагалгаа гэдэг биш билүү?

гагага
гагага

анзаараад байгаарай наадаал чинь ингэж байгаад сонгууль болгоод дашийн шоо болно

Зочин
Зочин

Наадмыг яах вэ би цол авна

Холбоотой мэдээ

Back to top button