Я.Буянжаргал: Ажиглалтад тусгаарлагдсан иргэдээс байр хоолных нь зардлыг гаргуулаагүй

Өнөөдөр /2020.03.02/ ЭМЯ-наас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар цаг үеийн мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал дараах мэдээллүүдийг өгөв.
Тэрбээр, "УОК-оос гаргасан хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийн хугацаа удахгүй дуусгавар болно. Үүнд бэлэн байдлыг хангах үүднээс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Тодруулбал сум хоорондын эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгүүдийн бэлэн байдлыг хангаж байна. Мөн шинээр Барилга, хот байгуулалтын яамны харьяа Бага баян дахь амралтын газар тусгаарлах байр бэлдсэн” гэлээ.
Түүнчлэн Нурсултан, Москва, Берлин - Улаанбаатар нислэгүүдээр ирсэн иргэдэд тандалт судалгаа хийж, шаардлагатай гэж үзсэн 76 иргэнийг тусгаарлалтад авсан талаар мэдээлэв. Мөн "Нарлаг Монгол” нэртэй галт тэргээр хил нэвтэрсэн иргэдийн заримыг тусгаарлажээ. Хэрэв Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй тусгаарлах байруудын ачаалал нэмэгдвэл Дархан-Уул аймаг руу шилжүүлэхээр тооцож, бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа юм байна.
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө
"Ажиглалтад тусгаарлагдсан иргэдээс өөрсдийн холбогдох зардлыг төлсөн хүмүүс гараагүй байгаа. Одоогоор нэг хүнд ноогдох зардлын мөнгөн дүнг нарийн тогтоохоор холбогдох яамдуудтай хамтран ажиллаж байна.
Мөн шинэ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Засгийн газраас төсөвлөж өгсөн 4.2 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан талаарх мэдээллийг ил тод байршуулж байгаа. Нэмж төсөвлөсөн 6.5 тэрбум төгрөг нь зарцуулалтын задаргаатайгаа баталгаажсан” гэсэн юм.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zardaliig n uursduur n garguulah heregtei, tenemel yumnuudaas tatvar tulugsdiin buruu yum uu
Яг тийм!
Busad bayn uls ornuud bugdl garguulj baina. Yagaad garguulahgui baigaa be?