ЭРҮҮЛ МЭНД
Өчигдөр онгоцноос буусан гурван иргэнийг тусгаарлажээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн асуудлаар цаг үеийн мэдээллээ өглөө. Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онгоцноос буусан гурван иргэнийг тусгаарлаж, орон нутагт 12 иргэнийг тусгаарлах арга хэмжээ авчээ. Вирүсийн халдвар дэлхийн улс оронд эрчимтэй тархаж эхэлснээс хойш нийт 800 гаруй иргэнийг тусгаарлан ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд ХӨСҮТ-ээс гадна Асралт мед тэргүүтэй хэд хэдэн газарт тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Г.ИТГЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.