УЛС ТӨР

Ё.Баатарбилэг: БЗС-гаар суралцагсад ажил хийгээгүй, НДШ-ээ төлөөгүй бол ЗЭЭЛЭЭ ЗААВАЛ ТӨЛНӨ

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг цаг үеийн зарим асуудлаар сэтгүүлчдэд өнөөдөр /2020.03.06/ мэдээлэл өглөө. Тэрбээр  мэдээллийн эхэнд “Боловсролын зээлийн санд дотоодын их, дээд сургууль төгссөн 14 мянган оюутны 16 тэрбум орчим төгрөгийн зээлийн барьцаанд дипломууд нь хураалттай байна. Энэ бол 2008-2016 онд суралцаж төгссөн хүмүүс. 2008 оноос өмнө төгссөн 26 мянган оюутны 11 тэрбум төгрөгийн зээлийн гэрээг дүгнэж, дипломыг нь буцаан олгосон. Тэгэхээр үндсэндээ жилд 10 орчим мянган оюутан Боловсролын зээлийн санд хамрагдаж байна. Гэрээний үүргээ биелүүлсэн иргэдийнхээ дипломыг төр олгох хэрэгтэй. Хууль нь 2012 онд батлагдсан юм байна. Журмыг нь одоо Их хурлаар шинэчилэн батлах юм. Мөн энэ журманд гэрээгээ биелүүлээгүй хүмүүсийн зээлийг эргэн төлүүлэх асуудал ч туссан.

Хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэдийн зээлийг хөнгөвчлөх, нас барсан хүмүүсийн зээлийг хүчингүй болгох асуудал байна. Ингээд цогцоороо зээлийн журмаа шинэчилж Их хурлаар батлуулах асуудал юм. Дээр нь зээл эргэж төлүүлэх журам бас бий. Эргэж төлүүлсэн сангаараа дараагийн зээлээ санхүүжүүлнэ. Үүнийг ямар учиртай улстөржүүлэв гэдгийг сайн мэдэхгүй байна. Доторх агуулгыг нь сайн ойлголгүйгээр улстөржүүлж байгаад харамсаж байна. Энэ бол 27 жил үргэлжилсэн зээлийн сан. Маш олон залуу Монголынхоо их дээд сургуульд суралцаж төгсөөд эх орондоо ажиллаж амьдраад явж байна. Сайн сурлагатай, амьдралын боломж муутай залуусаа Монголын төр дэмжих ёстой” гэж тодотголоо.

Мэдээллийн төгсгөлд уг журмын төслийн талаар сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Сургалтын төлбөрийг тэглэх энэ үйл ажиллагаа нь гадаадад сурч төгссөн хүмүүст үйлчлэх үү?

-Гадаадынх мөн 1990 оны сүүлээс эхэлсэн. Ер нь Монголын төр гурван удаа шийдвэр гаргасан байдаг. 1920-иод онд барууны орнуудад Монголын залуучуудыг сургах ажлыг Монголын төр хийсэн. 1920 онд төрөөс бүх зардлыг нь төлж сургасан. Их зохиолч Д.Нацагдорж, Д.Намдаг нараас эхлээд залуучууд бий. Дараа нь социалист орнуудад хоёр улсын Засгийн газрын шугамаар сургасан. Гуравдугаар, давлагаа нь 1990-ээд оны сүүлээр олон мянган залуучууд суралцаж төгссөн. Гуравдугаар давлагаа нь 1990-ээд оноос эхэлсэн. Шинэ цаг үед нийцсэн, өндөр хөгжилтэй орнууд руу явуулах шаардлагатай гээд 1700 орчим залууг сургасан. Энэ ганц Боловсролын сангийн зээл биш. Энэ залуучууд мөн дотоодынхонтой адил гэрээний үүрэг нь биелэгдээд явахаар дипломоо чөлөөлүүлдэг. Тэр нь жил бүр гэрээ нь дүгнэгдээд сайдын тушаалаар шийдвэрлэгдээд явдаг. Одоогийн байдлаар 170 орчим хүний асуудал байна. Үүн дээр ажлын хэсэг гарч ажиллаад хүмүүстэй нь холбогдоод зээлийг эргэн төлүүлэх ажлыг хийж байна. Бусад хүмүүсийн асуудал тухайн үеийн журам, хуулийн хүрээнд шийдэгдээд явсан.

-Эргэн  төлөгдөх асуудал нь яригдаж байгаа 170 орчим хүний зээлийн нийт хэмжээ нь?

-14 мянган хүн гээд байгаа нь дотоодын их дээд сургуулиудыг төгссөн залуусын асуудал. Бидний тооцож байгаагаар энэ жил 10 мянга орчим оюутан зээлийн санд хамрагдана. Өмнөх хоёр удаагийн чөлөөлөлтөөр 26 мянган оюутан хамрагдсан. Ажил хийгээгүй, нийгмийн даатгал төлөөгүй бол заавал зээлээ төлнө. 2012 онд журам нь батлагдаад найман жил хүлээгдээд байна. Эх орондоо ажиллаад байдаг, гэрээний нөхцөл нь биелэгдсэн байхад дипломоо авч чадаагүй хүмүүс байна.

-Том дарга нарын хүүхдүүд, тэдний хамаарал бүхий хүмүүс төрийн зээлээр гадаадад сураад зээлээ төлөөгүй, тэдний зээлийг төр тэглэх гэж байна гэсэн ойлголт үүсээд байна?

-2008-2016 оны хооронд төрөөс боловсролын зээлийн санд олгож байгаад дэмжлэг юм. Энэ аль ч улс оронд байдаг. Гэрээний үүргээ биелүүлээгүй бол зээлээ төлнө. Биелүүлсэн бол чөлөөлнө. Одоо мөрдөгдөж байгаагаар 5 жил хугацаанд нийгмийн даатгал төлсөн, эх орондоо болон эх орноо төлөөлж гадаад улсад ажилласан бол зээлээс чөлөөлнө гэсэн гэрээтэй. Сургалтын зээлийг эргэн төлөх хугацаа зээл авсан хугацаанаас илүүгүй байх ёстой гэж байгаа.

Г.ИТГЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

Төрийн түшээдийн хүүхдүүд нь төлбөрөө улсаар төлүүлнэ. Ирээд төрийн аль нэг байгууллагад дарга хийнэ. Бүх юм нь ногоон гэрэлээр явна. Ардын хүүэд ингэж чадах уу

Зочин
Зочин

Өр тависан бол өрөө төлөх естой, яасан их мөнгөтэй юм, өр тэглээд л энэ засаг төр чинь

Зочин
Зочин

туйлын шударга бус байна.

Иргэн
Иргэн

Энэ тэглэх гээд шийдсэн юмуу

Иргэн
Иргэн

2016 оноос хойш зээлээр сурсан бол хамрагдахгүй юм уу

Зочин
Зочин

zowhon dotoodiin heden ydarsan oyutnuudaa tur neg udaa surgaal biz...

Зочин
Зочин

hiih yostoi zuil zondoo baina. iim hog hiij tsagiig barj, ajil hiisen bolj dur esgej oromdoh yumaa. bainga shu. sursan zangaa hayahgui yumuu darga naraa

mash uurtai bna
mash uurtai bna

muu al min s erdene nomtoi metiin lalaruud salbariin said bsan. ter tomchuudiin zulbsagnuud chin hutswal ulgiituuguusuu niigmiin daatgal tuluud irsen bgaa blgui de eee muu luiwarchin lalaruudaa ard tumen ruugee harah zaya bna uu

Зочин
Зочин

Heniig hentei haritsuulj yariad bndaa, saidaa??? Tuhain uyeiin nuhtsul baidal yamar blaa, odoo yamar bgaag bas bodoosoi.

Холбоотой мэдээ

Back to top button