Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна
Яг одоо /2020.03.10/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна. Хуралдаанаар европын орнуудаас ирэх, очих нислэгийг цуцлах эсэхийг хэлэлцэж буй ажээ.
Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, “Монгол Улсад ажилладаг 57 настай франц иргэнээс авсан эхний шинжилгээгээр “COVID-19” илэрлээ. Тухайн иргэн франц руу буцаад 14 хоноод ирсэн байна. Францаас ирсэн даруйд нь Монголын эрүүл мэндийн байгууллагаас 14 хоног өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч гурван ресторанаар үйлчлүүлснээс гадна Дорноговь руу явж компанийнхаа ажилтнуудтай хурал хийсэн байна. Энэ сарын 2-нд тухайн иргэнтэй хамт Москва-Улаанбаатарын нислэгээр ирсэн буюу нэгдүгээр хавьталд байсан 100 гаруй хүний нэр, хаяг, утасны дугаарыг нь авсан. Одоо шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна. Мөн 2-3 дугаар хавьтал буюу хамт ирсэн хүмүүсийнх нь уулздаг, хамт ажилладаг 500 гаруй хүний нэр, хаяг, холбоо барих дугаарыг нэгтгээд байна” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цуцлаач ги,чий