УЛС ТӨР

Ерөнхийлөгч тусгаарлалтаас гарч, ажилдаа оржээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр (2020.02.27) Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзалт хийгээд ирсэн билээ. Тэрээр өмнөд хөршид туслах зорилгоор 30 мянган хонь бэлэглэж байгаагаа дуулгаад ирсэн.

БНХАУ-аас ирсэн даруйдаа Ерөнхийлөгч тусгаарлагдсан. Мөн дагалдан явсан Гадаад Харилцааны сайд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой Байдлын Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарыг ХУД-ийн нутаг дэвсгэр Жаргалантын аман дахь ОБЕГ-ын харьяа сувилалд тусгаарлад байсан юм.

Харин өнөөдрөөс Ерөнхийлөгч Х.Баттулгын тусгаарлалтын хугацаа дуусч, ажилдаа орсон байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хятад руу тэнэж яваад хилээ нээсэн. вирусээ авч ирээд наачихлаа. Одоо ажилдаа орохоос доо:

Холбоотой мэдээ

Back to top button